Тун саяхан Соёлын тэргүүний ажилтан хэмээх цолоор энгэрээ мялаагаад авсан жүжигчин Анхням ухаан сууж томоожих болоогүй гэнэ. Түүний ойр тойрны хүмүүс Анхням айлын эзэгтэй, алаг үрийн ээж болоод нас тогтож, хорвоогийн жамаар намба сууж, даруу төлөв байх болсон гэж байсан ч үгүй бололтой. ”Зүүдийг минь эргүүлж өгөөч буюу стриптиз блюз” жүжиг, “Хоёр өдөр, гурван шөнө”, “Сексийн эрх чөлөө” зэрэг эротик кинонд гол дүр бүтээсэн тэрбээр дахин эротик киноны урилга ирвэл татгалзахгүй гэнэ.
Зохиогч: Урлаг
МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Түүнийг буруутгаж буй хамгийн том үндэслэл нь Нийслэлийн Өмчит “Өргөө” зочид буудлын үнэлгээг бууруулан хувьдаа завшсан гэх явдал.
Гэтэл энэ хэрэг ямар ч үндэслэлгүй гэж МАХН-ын гишүүд үзэж байгаагаа шүүх хурлын үеэр олонтаа илэрхийлж байв.
Түүнийг “Fashion Asia- 2012″ фестивалд Монголынхоо нүүр царай болж, “Загварлаг эмэгтэй дуучин” гэсэн номинацид өрсөлдөхөөр болсон гэж дуулаад түүнтэй уулзаж ярилцлаа. Буцах замдаа яг л өнөөгийн бидний үөийн залуус хүсээд байдаг “хөөрхөн, дэгжин хээнцэр, ухаалаг, боловсролтой, соёлтой бүсгүй юм гээч” гэсэн бодол төрж байлаа. Ер нь хүн болгонд таалагдах албагүй. Надад лав тэгж санагдсан. Ингээд дуучин Анутай хийсэн ярилцлагаа уншигч танд хүргэж байна.
МУГЖ Т.Баясгалан сүүлийн үед нөхрөө бараг гэрийн хорионд оруулахаас наагуур юм болж байгаа сурагтай. Өмнө нь залуу дуучин Жимсээтэй хардаж, олны нүдэн дээр алганы амт үзүүлж байсан тэрбээр саяхан бас нэгэн шуугиан дэгдээгээд амжжээ. Учир нь түүний нөхөр УИХ-ын гишүүн Д.Батбаяр саяханы нэгэн өдөр томоохон хүлээн авалтад уригдахдаа нялх биетэй эхнэрээ жигтэйхэн гангалж аваад гараад өгч. Урлаг соёл, улстөрийн бүхий л томчууд уригдсан уг хүлээн авалтад загварын “акул”-ууд ч ирсэн байна.
“Барбадосын гүнж” хэмээгддэг дуучин Rihanna-г танихгүй, түүний дууг сонсдоггүй хүн байхгүй биз ээ.
Алдарт дуучин Rihanna-гийн өвөрмөц үс засалт нь олны анхаарлыг үргэлж татдаг.
Түүний хувьд 2011 он галзуу улаан үс засалтаар гангарч байсан юм. 16-хан насандаа урлагт хөл тавьж чамгүй амжилт гаргасан дуучин Rihanna-гийн үс засалтуудаас сонирхуулъя.
Ч.Ану энэ намар БНХАУ-ын Бээжин хот руу сурахаар одно. Бизнесийн ажлаа өргөжүүлэхийн тулд мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлдэг тэрээр нэлээд хэдэн орны хэлийг бие даан судалж байгаа гэнэ. Ч.Ану дэлхийн энергийн төвөөс зохион байгуулж буй далайн аялалд Монголоо төлөөлж, оролцохын зэрэгцээ ая дуугаа өргөхөөр болжээ. Орон орны энергийн ухаан судлаачдын энэхүү аялал 13 давхар хөлөг онгоцонд болж өнгөрөхөөрөө онцлогтой.
Попын гүнж алдарт дуучин Бритни Спирс өөрийнх нь төлөөлөгч байсан сүйт залуу Жэсон Травиктай гэрлэхээр болсон билээ. Тэд хуримаа ирэх арван хоёрдугаар сард хийхээр товлосон байна. Одоогоор АНУ-ын телевизийн “X Factor” шоуны шүүгч хийж буй алдарт од маань өвөл болох хуримандаа бэлтгэхээр шилдэг баг бүрэлдүүлээд байгаа гэнэ. Түүний дотны хүний хэлснээр энэхүү багт нь менежер, хувийн дасгалжуулагчаас гадна хуримын өмнө жингээ хасахад туслах шилдэг тогоочид багтаж байгаа аж.
МҮОНТ-ийн Дуу хөгжим чимэглэлийн албанаас МҮОНТ-ийн 45 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд анх удаа дуу хөгжмийн фондны монгол хөгжмийн сан хөмрөгийн баяжилтанд зориулан хөгжмийн зохиолч, ая зохиогч, нийт хөгжим сонирхогч, үзэгчдийн дунд телевизийн чимэг хөгжмийн уралдаан зарлаж дүнгээ гаргалаа.
Төв аймгийн “Монгол туургатан” театрын тайзнаа “Хязгааргүй” моно опера жүжиг найруулан тавьж, “Гэгээн Муза-2011” наадмын ихэнх шагналыг гардсан найруулагч Ч.Ганхуяг ээлжит бүтээлээ зэхэж явна. Улсын баяр наадмын арга хэмжээг найруулсан тэрбээр “Хязгааргүй” моно опера жүжгээ БНСУ-д тоглохоор төлөвлөсөн байна.
Үүнээс гадна “Нохойн сүрэг”, “Ромео, Жульетта” зэрэг жүжгийн найруулагчаар ажиллахаар болжээ. “Ромео, Жульетта” мюзикл жүжгээрээ эрхэм найруулагч Францын Авинионы наадамд оролцох гэж буй гэнэ.
Энэ онд Монгол Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх үүднээс олон арга хэмжээ зохиож байна. Үүний нэг нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад тэр дундаа Монголын үндэсний олон нийтийн телевизэд Японы үндэсний NHK телевизийн бэлтгэсэн кино драм, баримтат кино болон танин мэдэхүйн, хүүхэд залууст зориулсан цуврал нэвтрүүлгүүдийг бэлэглэх гэж байна.