Дорвитой уран бүтээл хийлгүй, хэсэг хугацаанд сэлгүүцэж явсан дуучин залуу сүүлийн үед хамтлаг хэсдэг ажилтай болж. Гурван жилийн өмнө тэрбээр “Маршал” гэх амьд хөгжмийн хамтлагт орж, Цэргийн баяраар хийсэн тоглолтоосоо чамгүй мөнгө халаасалсан гэдэг.
Харин чухам юунаас болсон юм, бүү мэд. Мөнөөх залуусаасаа нүүр буруулан тус тусынхаа замыг хөөж оджээ.
Чинээлэг эхнэрийнхээ хүчинд багахан хэмжээний бизнес эрхэлж буй дуучин Н.Гантулга саяхнаас “Cu Mo” гэх нэгэн хамтлагт дуулах болсон аж. Үүгээр ч зогсохгүй, нэлээд улстөржсөн шинжтэй уран бүтээл хийгээд түүнийгээ сонирхолтой клипээр дүрсжүүлжээ.
