Энэ онд Монгол Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх үүднээс олон арга хэмжээ зохиож байна. Үүний нэг нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад тэр дундаа Монголын үндэсний олон нийтийн телевизэд Японы үндэсний NHK телевизийн бэлтгэсэн кино драм, баримтат кино болон танин мэдэхүйн, хүүхэд залууст зориулсан цуврал нэвтрүүлгүүдийг бэлэглэх гэж байна.
Зохиогч: Урлаг
Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмыг энэ сарын 21-26-нд зохион байгуулах гэж буй.
Наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд оролцох авьяастнуудыг ч тодруулсан байна.
Азийн соёлын төрөл зүйлийг хамгаалан хөгжүүлэхэд хүүхэд залуучуудыг оролцуулах, энхтайвныг тогтоох, хөгжүүлэх зорилготой уг наадам манайд хоёр дахь удаагаа зохиогдох гэж байгаа нь энэ ажээ.
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Банзрагч энэ зуныг их л завгүй өнгөрөөж яваа гэх.
Саяхан шинэ дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн тэрбээр гурван цомог гаргахаар шамдаж буй аж. Дуучин залуу поп маягийн хэмнэлтэй нийтийн дуунуудаар цомог гаргах төдийгүй уртын дуутай нөхөрлөн, дунд үеийнхэнд цомгоо хүргэхээр болжээ.
Үүгээр ч зогсохгүй, Д.Банзрагч агсны хит дуунуудыг цомогт багтаан фэнүүдийг нь баярлуулах гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Найз нөхдийнхөө дэмжлэгээр уран бүтээлээ үргэлжлүүлж л явна. Ирэх намар гурван цомгоо зэрэг гаргаж, зүгээр суугаагүй гэдгээ харуулна аа.
Дэлгэцийн бүтээлд хүч сорьж эхлээд буй дуучин Ц.Хулан өнгөрсөн хавар “Нэг биений хоёр зүрх” кинонд гол дүр бүтээсэн билээ.
Уран бүтээлийн хувьд дуучин бүсгүй хоёр ч цомог гаргахаар зэхсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард төрсөн өдрөөрөө нээлтийг нь хийхээр төлөвлөжээ.
Дэлхийн загварын хамгийн алдартай хатагтай, супер модель Кэйт Мосс “Interview” сэтгүүлд ярилцлага өгснийг орчуулан хүргэе.
Гленн О.Брейн: Чи уулзъя гэсэн хүн бүртэйгээ уулздаг уу?
Кэйт Мосс: Тийм шүү, хүмүүстэй уулзах сайхан байдаг.
Г.О: Тэгвэл уулзахыг хүсдэг ч, учраа бүрдээгүй хүн байна уу?
К.М: Бараг үгүй ээ, би уулзахыг хүсдэг байсан хүн бүртэйгээ уулзсан. Харин чиний хувьд?
Рэппер Snoop Dogg өнгөрсөн нэгдүгээр сард Ямайкад очихдоо өөрийгөө дахин төрсөн гэж ярих болжээ. Тэрбүү хэл Snoop Dogg нэрээ өөрчилж, Snoop Lion нэртэй болсон гэнэ. Гангстер рэп дуугаараа нэртэй рэппер ирэх намар “Reincarnated” буюу “Төрөл арилжсан” нэртэй регги цомог гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Их Британийн залуу дуучин Адель жирэмсэн болсон тухайгаа өөрийн цахим хуудастаа бичиж шуугиан тарьж байсан. Түүний нөхөр Саймон Конеки өдгөө 36 настай бөгөөд тэрбээр таван настай охинтой. Удахгүй мэндлэх хүүхдээ тэсч ядан хүлээж буй хосууд тун аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлж байна. Тэрээр залуу дуучин Адель “Forbes” сэтгүүлээс тодруулдаг 30-аас доош насны дэлхийн хамгийн өндөр хөлстэй алдартнуудын жагсаалтын шилдэг аравт багтсан. Түүний амжилт бүтээл 2011 оны байдлаар 35 сая ам. долларын ашиг олж чаджээ.
Утга зохиол сонирхдог номын “хорхойтон”-уудад зориулан дэлхий дахиныг тэр дундаа амьдралыг тольдох алтан хормыг бэлэглэж мэдлэг оюуны алжаалыг тайлахын зэрэгцээ бие хүний хүмүүжил – төлөвшилд асар үнэтэй хөрөнгө оруулалтыг хийдэг номын ертөнцийн сонин хачинаас сонирхуулж байна.
Швейцарийн нэгэн хөгжимчин галт тэргээр зорчиж явахдаа нэрт урлаач Страдиваригийн бүтээсэн 2.5 сая долларын үнэтэй хийл хөгжмийг мартаж буужээ. Энэ үнэлж баршгүй ховор хөгжмийн зэмсгийг дөрвөн хоногийн дараа сайн санаат нэгэн хүн гээгдсэн зүйлийг олж аваачдаг товчоонд өгсөн байна. Салан хөгжимчин XVIII зууны нэрт хөгжмийн зэмсэг урлаач Антонио Страдиваригийн бүтээсэн хийл хөгжмийг Швейцарийн Бьен хотоос Тул руу зорчиж явсан хот хоорондын галт тэргэнд мартаж орхисон аж. Хийл хөгжмийн эзэн түүнд зэмсгээ хэд хоногийн хугацаатай зээлдүүлсэн байна.
Хэсэг хугацаанд нам гүм байсан “Гурван бүдүүн” маань энэ зуныг зүгээр сууж өнгөрүүлээгүй гэв. Тэд гурав дахь цомгийн ажилдаа орсон төдийгүй “Магнаг үсэгтэй туг” зэрэг сүүлд гаргасан уран бүтээл болоод хайрын, уянгын бүх төрлийн дуугаа багтаажээ.
Цомог нь энэ сарын сүүлчээр худалдаанд гарах тул баярын өдөрлөг зохион байгуулах гэнэ. Мөн дуучин залуус “Монгол ээж” нэртэй шинэ дууныхаа клипэнд 21 ээжийг тоглуулахаар төлөвлөсөн байна.
