Зохиогч: Урлаг
Жолигийн хуучин нөхөр Jonny Lee Miller Шэрлок Холмес кинонд дүр бүтээх гэнэ. Тус киноны дараагийн анги дэлгэцнээ гарахаар яригдаж байгаа бөгөөд Миллерийн уран чадварыг яг тохирно гэж үзэж байгаа аж.
Учир нь Daniel Craig-с өмнө жэймс Бонд цувралд тоглож байсан юм. Мөн түүнчлэн 1990 оны үед түүний тоглосон “Trainspotting”, “Hackers” гэх кинонууд нэлээд амжилтанд хүрсэн билээ.
Жонни Миллер Анжилина Жоли нар 1996 оноос тусдаа амьдарч 1999 онд гэрлэлтээ цуцлуулснаар албан ёсоор салсан тухайгаа мэдэгдэж байжээ.
“Луйврын хот”, “Франц үнсэлт”, “Сая километр”, “Ийм нэгэн дурлал” зэрэг кинонд тоглож авьяаслаг жүжигчин болохоо таниулсан Бэкэ буюу Т.Билэгжаргал ээлжит шинэ киноны ажилдаа оржээ.
“Ганцхан ээждээ унших шүлэг”, “Аавдаа”, “Би дургүй”, “Хүүдээ” зэрэг олон арван шүлэг, зохиолуудаараа олны оюуны цангааг тайлж яваа яруу найрагч Ц. Хулан саяхны нэгэн хэвлэлд нууц амрагтай гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Нууц амраг гэж ямар хүнийг хэлээд байгаа юм. Нууцаар уулздагийг уу, эсвэл сэтгэлд нууцлагдаж, гунигтай үедээ хааяа бодохоор тайтгарал авдгийг уу
Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээний нээлт ӨМӨЗО-ы Ордос хотод болсон. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Х.Баярмаа оролцож байгаа. Жүжигчин Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын охин тэрээр чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Тухайлбал тайзны алхааны тэмцээний эхний шатанд тэнцсэн. Мөн тэмцээний авъяас миссийн шалгаруулалтад 24 бүсгүй тунаж үлдснээс Х.Баярмаа шалгараад байгаа билээ. Сүүлийн үеийн мэдээгээр “Дэлхийн Мисс” 2012 тэмцээний оролцогчид Шанхай хотоор зугаалж, зураг авалтуудаа үргэлжлүүлсээр байна. Тэд өчигдөр Шанхайн хамгийн өндөр байгууламж “Дорнын гэрэлт сувд” телевизийн цамхаг дээр очжээ.
Холливуудын долоо хоногийн шилдэг зурагнууд
Зүүн бүсийн ард түмний дунд “Гарамгай сайн дуучин” шалгаруулах улсын уралдаан ирэх сарын 2-5-нд Хэнтий аймгийн Дадал сумд болох аж. Энэ талаар тэмцээний ерөнхий шүүгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ярихдаа “Урлагийн тэмцээнүүдэд орон нутгийнхан оролцох нь ховор. Энэ уралдааны дараа баруун, төвийн бүсүүдэд энэ уралдааныг зарлана. Энд дуулах сонирхолтой хүн бүр оролцож болно. Нууцлаг авьяасыг нээх, дуулах чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Уралдаанд алдар цолтой хүнээс бусад бүх оролцогчдыг нас, мэргэжил харгалзахгүйгээр бүртгэж байгаа” гэв.
“Лондон 2012” зуны 30 дугаар олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд барилдаж, хүрэл медалийн эзэн болсон Монгол Улсын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнжаргалын Ням-Очирт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж баяр хүргэв.
Лондонгийн олимпийн анхны медалийг авчирсан энэхүү тэмцээнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондон дахь ExCel цогцолборт үзэж, тамирчдаа сэтгэл санаагаар дэмжсэн билээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн сан, үйлдвэр болон ханган нийлүүлэх газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар 13 үйлдвэрийн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шаардлага хангаагүй байранд үйлдвэрлэж байсан зөрчил илэрчээ.
Мөн 92 төрлийн эм чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй болох нь тогтоогдсон байна. Шалгалтад нийтдээ 30 гаруй эмийн үйлдвэр, 100 гаруй эм ханган нийлүүлэх төв, 800 гаруй эмийн санг хамруулжээ.
Үүнээс гадна албан ёсны бүртгэлгүй ч дэлгүүр, орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг 85 эмийн сангийн үйл ажиллагааг шалгажээ.
Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд шүүнэ.
Түүний өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллана. Түүнд холбогдох хэргийг таван жил дамнан шалгаж, шүүж байгаа бөгөөд нотлох баримт дутуу гэх шалтгаанаар ийнхүү сунжирсаар байгаа юм.