Хамтлаг нь 2005 онд СУИС-аас үүсэн байгуулагдсан бөгөөд 2009 онд “Аавдаа” , “Урт наслаарай ээжээ” зэрэг дуунууд орсон “Hot pizza” нэртэй цомог гаргасан. Түүнээс хойш урлагийн мэргэжилээрээ суралцаж, ажиллаж байгаад 2011 онд “Asian Shop the jazz album” цомог дээр ажиллаж 2012 оны 4-сар дуусгаж цомгийнхоо нээлийг амжилттай хийсэн. Энэ цомогт дэлхийн жазз урлагийн домог болсон Louis Armstrong, Frank Sinatra, Ray Charles зэрэг дуучдын сор болсон дуунуудаас бүрдсэн.
Зохиогч: Урлаг
Лондоны олимпийн жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн тэмцээнд манай улсыг төлөөлөн ОУХМ С.Ням-Очир дөнгөж сая барилдлаа.
Тэрбээр Германы жүдоч Кристофер Воелктэй барилдаж вазари, юко үнэлгээгээр ялалт байгууллаа.
Лондонгийн Олимпын наадамд Буудлага спортын төрөлд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Н.Баяраа эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдөж, 23 дугаар байрт бичигдлээ. Тэрбээр урьдчилсан дасгалд 593 /100, 96, 99, 100, 98, 100/ оноо авснаар нийт 47 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдэв.
Одоогоос 2 жилийн өмнө Оросын гоо бүсгүй шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд тэргүүн байрын шагналыг хүртэж байсан М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн оюутан, 22 настай Дарья Коноваловагийн гоо үзэсгэлэнт фото зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.
Хөгжмийн ертөнцөд өөрийн хэв маягийг тодорхойлж чадсан этгээд стиль, имижээрээ ялгардаг дуучин Лэди Гага “Born this way” аялан тоглолтоо хийж байгаа билээ. Мөн дуучин Лэди Гага дуулахаас гадна жүжигчний карьераа эхлүүлсэн байна. Тэрбээр найруулагч Роберт Родригесийн гурамсан зохиолоор бүтээж буй “Machete kills” кинонд Ла Камелоен хэмээх бүсгүйн дүрд тоглож байгаа гэнэ.
Наймдугаар сарын 30-нд Хонгконгийн “Schoeni art” галерейд нээлтээ хийх “Urban Narrivities” үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн залуу үеийн төлөөлөл болсон хэсэг уран бүтээлчид оролцохоор болжээ. Тус үзэсгэлэнд монгол зураг, уран баримал, сийлбэр хайчилбар, уран зургаар эрт эдүгээгийн Монгол орны амьдралыг харуулсан бүтээлүүдээр оролцох аж. Зураач М.Эрдэнэбаяр Ж.Мөнхцэцэг тэргүүтэй 9 уран бүтээлчид тус бүр 5-6 шинэ бүтээлээ илгээжээ. “Urban Narrivities” үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.
“Киви” хамтлагийнхан хэсэг хугацаанд нам жим байгаа ч тэд уран бүтээлээсээ холдоогүй аж. Учир нь тэд “мини” тоглолт тавихаар бэлтгэл ажилдаа орсон тухай тус хамтлагийн ахлагч Ука дуулгасан юм. Одоогоор тэд шинэ тоглолтын нэр болон товыг хараахан зарлаагүй ч энэ намар юм уу ирэх өвлөөс толиулахаар төлөвлөөд байгаа гэнэ. “Киви” хамтлагийн шинэ цомгийн нээлтийн тухайд хамтлагийн “хойшлуулсан” гэсэн хариу өглөө.
Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Кэти Перри өнгөрсөн бямба гаригт Бразильд “Part of Me” 3D киноныхоо нээлтэд оролцсон байна. “Part of Me” кино нь энэ сарын дөрөвнөөс эхлэн зарим улсад нээлтээ хийсэн юм байна. Бусдаас өвөрмөц содон донж хэв маягаараа ялгардаг Кэти богино банзал дээр торон нэхээстэй хар өнгийн өмсгөл өмсч, шагайгаар татсан хар гутал өмссөн нь олны анхаарлыг ихээхэн татсан бололтой. Харин тэрбээр алтан гинж бугуйвчаар гоёж тансаг хэрэглээг эрхэмлэдэгээ илэрхийжээ.
Австралийн жүжигчин Liam Hemsworth “Paranoia” хэмээх шинэ киноны зураг авалтанд оролцож байгаа ажээ. Харин түүнтэй хамт сүйт бүсгүй Miley Cyrus нь ирсэн бөгөөд тэрбээр хоёр өдөр өмдгүй гадуур явж харагджээ. Эхний өдөр Miley Cyrus сүйт залуугийнхаа дөрвөлжин хээтэй, эрээн цамцыг өмсөж, дотуур нь Metallica concert гэсэн бичигтэй, зурагтай хар футболк өмссөн байжээ. Харин хоёр дахь өдөр нь тэрбээр футболкоо сольж, цагаан өнгийн урт цамц өмссөн байна.