Зохиогч: Урлаг

Холливуудын чадварлаг жүжигчин бүсгүйчүүд өөрсдийн унтлаганы өрөөний бяцхан нууцаасаа дэлгэлээ.Гвинет Палтров, Жэйн Фонда, Сара Силвермэн болон Зой Салдана зэрэг эмэгтэйчүүд ТВ-ийн шинэ цуврал Амандагийн ток шоунд оролцож сексийн торгон мөчүүдийнхээ тухайхалуун яриа өрнүүлжээ.

Read More

Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө асуухыг хүссэн цорын ганц зүйл нь 5-р цахилгаан станц. Нийслэл хот өргөжин тэлсээр өдгөө тал тал тийшээ хотын хорооллууд тэлж, барилга байгууламжийн тоо өссөөр байна. Д.Зоригт сайдын тойрогтоо болон Монгол улсын иргэдийн талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлчүүдэд амласан томоохон амлалтын нэг бол 5-р цахилгаан станцын ажлыг яаравчлан эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудал байсан. Гэтэл түүний амласан хугацаа сайдын бүрэн эрхийн хугацаатай нь хамт дуусгавар болох гээд байна. 2011 оны 6 сард шавыг нь тавьсан 5-р цахилгаан станцыг бас л хот дотор байгуулах нь зөв үү, буруу юу гэсэн асуудал өрнөсөн.

Read More

Монгол Улсад уран олборлогч Канадын “Хан ресурсиз” компани Монголын Засгийн газраас 200 тэрбум ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхэд нэхэмжлэл гарган зарга үүсгэсэн байна.

НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын арбитрын журмын дагуу байгуулагдсан шүүх Монголын Засгийн газрын эсрэг дээрх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. “Хан ресурсиз” Монголын Засгийн газрыг ОХУ-ын хамтрагчийн хамт 2009 онд тус компанийн олборлолт, ашиглалтын лицензийг хууль бусаар хураан авсан гэж буруутгаж байгаа тухай “Mining Weekly” сайт мэдээлсэн байна.

Read More

Цагааны Цэгмид хэмээх монголын кино урлагын түүхэнд нэрээ мөнхөлсөн аугаа хүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу.Тэрээр манай кино урлагийн домог, Монгол Улсын Ардын жүжигчин цолыг анхлан хүртэж явсан хүний нэг билээ. Аугаа эцгийнхээ авьяасыг өвлөж авсан Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрбаатар ч олон сайхан дүрээрээ түмэн олондоо танигдаж чадсан. Эцгийгээ өнгөрсний дараахан “Хүний амь” кинонд тоглож тэрээр урлагт хөл тавьж байсан.

Read More

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Лондонгийн үзэгчидтэйгээ ийм маягаар уулзжээ. Заалнаас түүн рүү “-Гичий…” хэмээн нэгэн эр орилжээ. Түүнийг хамгаалалтынхан хөөн гаргажээ. Дэлхийг тойрон аялаж байгаа түүний MDNA хэмээх тоглолтууд сенсааци дүүрэн амжилттай үргэлжилж байна.

Read More

Оддоос амралт ажлаа маш зөв хослуулдаг хүн бол яах аргагүй Женнифер. Тэрээр Бразильд амрангаа далайн эргээр зугаалж, тод улаан өнгийн усны хувцастай дурлалт залуутайгаа тэврэлдэж буй зургийг папарацциуд цацжээ.

Одоо 42 настай Жей Ло үнэхээр л хэдэн саяар үнэлэхээс аргагүй дур булаам харагдаж байгааг хүн бүр онцолж буй юм. Тэр өөрийн өгзгийг 38 саяар бусад эрхтнээ ч мөн л багагүй үнээр даатгуулжээ.

Read More

Дуучин Рианна Францын өмнөд хэсэг дэх Антиб хотод амралтаа өнгөрүүлж байгаа аж. 24 настай дуучин бүсгүй гарандаа могойн дүрс бүхий бугуйвч зүүж, тамхи татаж буй нь паппарацид өртжээ. Рианна Европт, ялангуяа далайн эргээр усан онгоцоор зугаалахыг илүүд үзэх болсон аж. Тэрбээр Францад ирэхээсээ өмнө Италийн Сардин арал дээр амарсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Рианна өөрийн амарч буй усан онгоц дээрээ бяцхан хэмжээний үдэшлэг зохион байгуулсан байна. Энэ үеэр тэдний аюулгүй байдлыг шалгахаар цагдаа нар иржээ. Гэсэн хэдий ч тэрбээр цагдаа нараас санаа зоволгүйгээр үдэшлэгээ үргэлжлүүлж тэдэнтэй зураг хүртэл авхуулсан аж.

Read More

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая олимпийн рингэнд эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Сугалаа ёсоор Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарсан тэрбээр өрсөлдөгчөө 18-11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авлаа. Тэрбээр дараагийн тулаанаа наймдугаар сарын 3-нд Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн боксчин Винченко Пикардигийн эсрэг хийх юм.

Read More

Зуны ХХХ олимпийн нийслэл Лондон хотноо бадамласан олимпийн бамбар унтарсан байна. ”Р-СПОРТ” агентлагийн мэдээлснээр Нээлтийн ажиллагаа болсон цэнгэлдэхийн голд байрласан Олимпийн бамбарыг шилжүүлэн байрлуулахтай холбогдуулан түр унтраах шаардлага гарсан байна.

Read More