Зохиогч: Урлаг

“Ядуусын хорооллын саятан” киног найруулсан Оскарын шагналт найруулагч Дэнни Бойл хатан хаан II Элизабетаг нээлтийн ёслолын үеэр “шүхрээр буулган”, даашинзыг нь сөхөж, эрхэм дээдсээ жижигхэн шоглоод авчээ. Мэдээж хатан хаан өөрөө шүхрээр буугаагүй боловч орлон тоглогч жүжигчин хатан хааныхтай адилхан хувцасласан байсан гэнэ. Энэ шоглоомыг хараад гадаадын зочид гайхаж байсан ч Англичууд зүгээр л инээмсэглэцгээж байжээ.

Read More

Эрчүүдийн сэтгэлийг эзэмдсэн бүсгүйчүүдийн нэг бол яахын аргагүй топ модель Д.Пүрэвсүрэн. Түүний хувьд олны танил байхын зовлонг амсаж, хань ижлээ буруу сонгосон гэж олонд чичлүүлж байсан үе саяхан. Алтны магнаттай дэр нэгтгэж үртэй болсон хэдий ч тэд удалгүй хоёр тийш болсон. Удалгүй түүнийг Ц.Цэгцбаатар хэмээх залуу сэтгэлийг нь эзэмдэж, хайрын түүхээ эхлүүлсэн билээ. Гэсэн ч тэдний дурлал дэндүү ээдрээтэй. Залуу бүсгүйдээ гар хүрснээс болоод салсан. Түүний дараахан “экс” амраг Ц.Цэгцбаатарын дотнын анд “Xanadu Mines”-ийн Ганбаяр гэгч залуутай “дэр нэгтгэн” өнгөрөгч баасан гаригт Гурван Гал эмнэлэгт нярайлж охинтой болсон билээ.

Read More

Залуу дуучин Т.Миногийн жижиг Амараатай хамтран дуулсан “Хатариш” дуу энэ жил хамгийн “моодны” уран бүтээл байж чадлаа. Ганцхан шулуун цохилтоор хитүүдэд тэргүүлж чадсан эл уран бүтээлээрээ тэд Солонгос улсад зохион байгуулагдсан фестивальд ч амжилттай оролцсон юм. Гэвч эргэлт буцалтгүйгээр уран бүтээлийн замыг сонголоо гэж байсан Мино хэсэг нам жим болсон.

Read More

Мисс, загвар өмсөгч, топ модель гээд олон хэргэмтэй бүсгүйчүүдийн нэгэн бол Ч.Содтуяа билээ. Тэрбээр, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Сайн үйлсийн элч” болжээ. Ингэснээрээ, “Шинэ нөөц – Шинэ боломж” сэдэвт усны эрүүл ахуйн төслийг Нидерландын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Read More

Лондон 2012 Олимпийн нээлтийн арга хэмжээн дээр 60, 70, 90-ээд онуудын английн хөгжмүүд тоглогдсон билээ. Тэгвэл тэдгээр дуунуудаас бүрдсэн “Isles of Wonder” цомог интернетээр татагдсан тоогоороо чартуудыг тэргүүлж байна.

Dizzee Rascal, Emeli Sande, Underworld, David Bowie болон The Chemical Brothers-ын дуунуудаас бүрдсэн уг цомог Их Британи, Франц, Бельги, Испанийн чартад тэргүүлсэн бол АНУ-ын чартад 5-рт бичигджээ.

Read More

Кэти Холмсыг дахин инээмсэглэхийг харах сайхан байлаа шүү хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна. “Romantic” киноны жүжигчин бүсгүй маань зургаан жил ханилсан нөхөр Том Крузээс салаад ердөө нэг сар өнгөрч байна. Харин тэрээр энэ сарын 27-ны өдөр Нью-Йоркийн нэгэн зоогийн газарт Охайогоос гаралтай нэгэн залуутай уулзсаныг гярхай папарацичид хэдийнэ олоод мэдчихжээ. Кэти Номад зоогийн газраас гарч ирэх үедээ залуугийн хацар дээр үнсээд баяртай хэмээн хэлсэн нь хэдийнэ дуранд бууж амжсан байна. Мөн бүсгүй тэр үдэш маш гайхалтай байсныг хүлээн зөвшөөрсөн гэдгийг эх сурвалжууд мэдэгдлээ.

Read More

Дуучин бүсгүй америкийн Х-Фактор шоунд оролцсоноор амьдрал нь эрс өөрчлөгдсөн байна.

Сүүлийн үед Бритни Спирс гэрлэх талаар яаран зарласандаа харамсах болжээ. Хуримаа яаравчлахын тулд түүний сүйт залуу Жейсон Травик санхүүгээс бусад зүйлийг нь зохицуулах асран хамгаалагчийн эрхтэй болсон аж. Мөн ирээдүйн хосууд маань хоорондоо маргалдах нь ихэссэн гэнэ.

Read More

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нарын хамтран гаргасан анхны цомог болох “Мөнх хөх тэнгэр” цомог өнөөдрөөс эхлэн “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ.

Read More