Алдарт дуучин Лэди Гага кино урлагт хүч үзэхээр шийджээ. Тэрбээр “Machete kills” хэмээх кинонд анх удаа тоглох гэж байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа бичиж, зурагт постерын хамт оруулжээ. Этгээд хувцаслалт, өвөрмөц хоолойгоороо дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулдаг тэрбээр энэ удаад La Chameleon хэмээх бүсгүйн дүрийг бүтээх бөгөөд түүний хамт гол дүрд жүжигчин Robert Rodriguez тоглох юм байна.
Зохиогч: Урлаг
Shakira – Addicted To You
Холливуудын од Аштон Катчер жүжигчин Мила Кунисд 4000 еврогийн үнэтэй гар утасны уут авч өгчээ.
Тэднийг хосууд болсон гэсэн цуу яриа сүүлийн хэдэн сарын турш газар аваад байгаа юм. Харин саяхан папарацууд тэдний үнсэлцэж байгаа зургийг дарснаар цуу яриа үнэн болохыг батлаад өгсөн билээ. Тэд “Галзуу 16 настнууд” телевизийн цуврал шоунд хамтран тоглож байсан бөгөөд түүнээс хойш найзууд болсон аж. Харин ажиглагчид тэднийг аль хэдийн хамтран амьдраад эхэлсэн гэж үзэж байгаа юм.
Улсын Филармонийн дэргэдэх уртын дуучин Б.Номин-Эрдэнэ өмнө нь “Шуранхай” хамтлагаар овоглож явсныг уншигчид маань мэднэ. Ардын болон уртын дууг орчин үеийн хэв маягтай хослуулсан этник дуунуудаараа олныг гайхашруулж байсан авьяаслаг бүсгүй өдгөө шинэ хамтлаг байгуулсан билээ.
Жастин Бибер (Justin Bieber) серфингтэй… 18 настай тэрээр Японд акустик тоглолтоо хийснийхээ дараа найз бүсгүй Селена Гоместой амарч байна.
“Vanquish” хамтлагийн Реппер Цэцэ “Бороонд норсон дусал” нэртэй шинэ цомгийн ажилдаа орсон гэнэ. Энэхүү цомог дээр нь түүнтэй “TJ” энтертайнментийн уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа бөгөөд цомогт олон уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд нь багтаж байгаа аж. Энэхүү цомог ирэх наймдугаар сарын сүүлчээр бэлэн болох юм байна.
Олон уран бүтээлчид энэ зуныг зөвхөн уран бүтээл хийхийг чухалчилж харин намраас олон нийтэд хүргэхээр зэхэж байна. Харин тэдний нэг бол Монголын анхны beatbox хамтлаг болох “Royal Beat Crew” юм. Тус хамтлагийнхан анхны бие даасан цомгоо ирэх есдүгээр сард гаргахаар зэхэж байгаа юм байна. Тэд энэхүү цомгоо “No instruments” гэж нэрлэх бөгөөд цомогт багтсан уран бүтээлүүд нь ямар ч хөгжмийн зэмсэг ашиглаагүй зөвхөн өөрсдөө 100 хувь аялгуу болоод beat-ээ хийсэн байх гэнэ. Энэ ч үүднээс цомгоо ийн нэрийджээ.
Урд хөршид амьдарч байхдаа “Хятадын хөгжмийн зах зээлд өөрийн байр суурийг бүрдүүлнэ” гэж амлаж байсан дуучин С.Сэрчмаа өдгөө бодлоо өөрчилсөн бололтой. Тэрээр шинэ цомгийнхоо ажилд орсон төдийгүй “Sally” нэртэй студиэ тун удахгүй нээх гэнэ. Энэхүү студидээ тэрээр рок попын уран бүтээлчдээс гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг урих аж.
Шилдэг 16 оролцогчоо нэрлээд байгаа “Камертон-2” шоуныхан оролцочидтойгоо хоёр сарын хугацаанд ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу оролцогчдыг сарын 1 сая төгрөгөөр цалинжуулахаар болжээ.
“Камертон-2” шоуны дөрөвдүгээр шатны байдлаар шилдэг 16 оролцогч тунаж үлдээд байгаа билээ. Тус шоуны зохион байгуулагчид шилдэг 16 оролцогчийг албан ёсоор зарлаж, шоу цаашид реалити хэлбэрээр үргэлжлэх тухайгаа илэрийлсэн. Тодруулбал, шилдэг 16 залуу “Камертон” хамтлагийн дөрвөн гишүүний удирдлаган дор дөрөв хуваагдаж жинхэнэ мэргэжлийн хамтлагийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хийн сүүлийн шатандаа өрсөлдөх юм байна. Мөн төслийн багийнхан шилдэг 16 оролцогчтой хоёр сарын хугацаанд ажиллах албан ёсны гэрээ хийсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь энэхүү гэрээний дагуу оролцогчдыг цалинтай бэлтгэл хийх заалтыг тусгажээ.
Үзэгчдийн хайртай хун ирэх улиралд тайзнаа бүжихгүй нь. Учир нь театрын хун хөл хүнд болжээ. Саяхан театрын шинэ хун хэмээн нэрлэж байсан балерина Б.Саруул өдгөө үзэгчдийн хайртай хун, чадварлаг бүжигчин болж, шинэ үеийн залуу “од” хэмээн нэрлэгдэх болсон.