Зохиогч: Урлаг

Энэ зуны хамгийн доргио тоглолт ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох гэж буй. Хөгжим сонирхогч залуусын жил дамнан хүлээдэг “Playtime” наадам энэ жил сул зогсолт хийнэ гэж байсан ч рок хөгжимд зүрхэн цохилтоо түргэтгэдэг залуусын хүслээр даллан, уламжлал ёсоор хоёр өдөр тогтсон цагтаа, товлосон газраа болох болсон билээ. Энэ жилийн наадамд онцлох зүйл олон бий. Тасалбарын хөнгөлөлт, Японы зочин хамтлаг гээд л. Жил бүрийн уламжлалаар наадамд оролцох шинэ залуу хамтлагуудыг шалгаруулдаг билээ. Энэ шалгаруулалт өнгөрсөн лхагва гаригт “С1” телевизийн студид жижиг “Playtime” хийх мэт боллоо. Ингээд наадамд оролцож, эрч хүчээ цэнэглэх хүсэлтэй рок хөгжимд сэтгэлээ өгсөн 30-аад шинэ залуу хамтлаг бүртгүүлснээс 23 хамтлаг тэнцсэн юм. Ингээд хөгжимлөг үдшээр зорчсон талаараа сонирхуулъя.

Read More

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жар­гал­­­­сайхан тун ч завгүй явна. Тэрбээр өнгөр­сөн өвлөөс хойш зав л гарвал хилийн чанадыг зорих болжээ. Жагаа өнгөрсөн тавду­гаар сард Япон орныг зорьж, тэндхийн хаврын баярт оролцоод ирсэн. Эх орондоо ирээд долоо ч хонолгүй буурал Европын нэгэн улс руу “Хувийн ажлаар явлаа” хэмээгээд одсон.

Read More

Петр Жин Хернандес буюу хөгжим сонирхогч залуусын дунд Бруно Марс нэрээрээ алдаршсан дуучин залуу 1985 оны аравдугаар сарын 8-нд Хавай арлын Хонолулу хотод төржээ. Тэрбээр 53 дахь удаагийн “Грэмм”-ийн шагнал гардуулах ёслолд зургаан номинацид нэр дэвшиж, “Шилдэг поп гоцлол дуу” номинацид ялалт байгуулсан билээ.
Түүний уран бүтээл 2009 оноос дэлхийн тавцанд эгшиглэж мянга мянган хөгжим сонирхогч залуусын сонорыг мялааж байгаа. Орчин үеийн хэмнэлт залуусын дунд “Nothing on you”, “Grenade” зэрэг дуугаараа алдаршиж буй Бруно Марсын “Musical” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

Read More

Jared Fanning хэмээх дизайнер дэлхий дахинаа сүүлийн 50 жилийн турш зарагдсан бүх номын тоонд үндэслэн Дэлхий даяар хамгийн их уншигдсан 10 номыг графикаар гаргажээ. Энэ жагсаалтад харьцангуй сүүлийн үед гарсан зохиолууд цөөнгүй багтсан нь сонирхолтой.

Read More

“BBC Prom” буюу дэлхийн алдартай сонгодог хөгжмийн наадамд “Хөсөгтөн” хамтлаг оролцлоо. Тэд энэ сарын 23-нд “Human Planet” телевизийн баримтат цуврал киноны хөгжмийг Саха, Шинэ Гвинейн, Замбия, Гренландын уран бүтээлчидтэй хамтран тогложээ. “BBC Prom” наадмыг анх 1895 онд Хатан хааны театрт зохион байгуулж байв. Харин энэ жилийн наадмыг Лондоны Royal Albert Hall театрт зохион байгуулж байгаа юм. Монгол Улсаа төлөөлж “Хөсөгтөн” хамтлаг тус наадамд амжилттай оролцож, өөрсдийн тоглолтыг сонирхуулсан нь үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татжээ.

Read More

Би өмнө нь элдвийн юм хийж явсан тухайгаа та бүхэнд бичлэгээрээ дамжуулан хүргэж байсаан. Түүн дотроос амьтны анхаарал татахууц зүйл тийм их биш боловч “ХАР САРНАЙ” хамтлагт бүжигчин явсан тухай маань хүмүүс багагүй сонирохдог. Энэ талаараа би нэг их дурсаад байдаггүй юм. Тэгэхдээ бас залуу сайхан насныхаа тухай буюу бар хайгаад циркийн гадуур байн байн эргэлддэг /ухаандаа таарвал аманд нь гараа хийх гээд байгаа юм/ байсан үеийнхээ тухай нэг ч гэсэн бичлэг хийх нь зүйтэй хэмээн үзлээ.

Read More

Монголын урлаг тэр дундаа сонгодог урлаг маань дэлхийн түвшинд яваа гэдгийг батлан харуулсан олон сайхан үйл явдлууд болж өнгөрсөн билээ. Тэгвэл тэр олон гайхалтай үйл явдлуудын үргэлжлэл болж олон улсын дуурийн дуулаачдын наадам ирэх намар Монголд болох ажээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын V уралдаан буюу Олон улсын II уралдаан ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо болох юм.

Read More

Алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопес өчигдөр 43 нас хүрч мартагдахааргүй тэмдэглэлээ. Тэрээр улаан даашинзаар гоёсон бөгөөд түүний найз залуу Каспер Смарт хүрэн өнгийн пиджакаар гангарсан байлаа. Найз залуу нь түүний нүдийг боогоод завинд суулган бөгөөд завин дээр Желогийн найзууд нь лаатай бялуу, цэцэг барин угтав.

Read More