Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж
Цэцэг шиг өвөрөө чамдаа хадгалсан
Мартахсан гэж үргэлж бодсон ч
Маргааш нь дахиад л үгүйлсэн
Зохиогч: Урлаг
Гуниг бүхнээ инээдээр хийсгээд
Гэгээн мөрөөдлөөр жигүүрлэн ниссэн
Дуу шиг яруухан тэр л гэгээн өдрүүдийн
Дурлал шиг ассан залуу нас минь
ЖИЙЖҮҮЛ ХОТЫН МААНЬ ЖИНТЭЙ ЯГААН ТОРГООРОО
ЖИНДҮҮНИЙ БУЛАНГААР ШАГЛААД ОЁСОН ЮМ АА ХӨ
ЖИНМЭЙСЭН ЛУНМАЙСАН ХАС ЭРДЭМ ХОЁРИЙГ ЭЭ ХӨ
ЖИНХЭНЭ ЯНЗААРАА ШАГЛААД ОЁСОН ЮМ АА ХӨ
Баяр бүхний ширээндээ
Баясан хөөрөх ерөөлтэй
Саатан угтах нөхөд минь
Сайныг хүссэн ерөөлтэй
Даруухан дөлгөөн харцанд чинь
Дасан дасан жаргав аа
Дахиад олдохгүй чи минь
Дандаа л ийм байгаарай
Зулзаган моддын найган бүжих
Зуны өглөө зүүдэлж сэрлээ
Мөрөөдлөөс салахгүй чиний дүрийг
Мөнгөн шүүдрээс эрж хайж гүйлээ
Арван тавны саран агаартаа дэгдэнэ хөө
Ар өврөө дагаад үүл нь үгүй юу юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа би
Харин чи минь хүрээд ирдэггүй юу юуны учир бэ хө
Гарын арван хуруу нь ээ
Гажаа нь үгүй шулуун даа хө
Гартаа хийсэн бөгж нь ээ хө
Хольц нь үгүй шижир дээ хө
Уулзъя гээд зорин очиход минь
Улаагчны гол чинь үертэй байлаа
Уяхан дуутай ятгаа би чинь
Уяруулан уйлуулан байж аргадлаа
Зэрэглээн дундах алсаасаа
Зэрвэсхэн торолзох нь ээж минь үү дээ
Бүлээн сүүгээ эвлүүлсээр
Бөнбөн бөнбөн тэшүүлсээр ирэв үү дээ