Зохиогч: Урлаг
Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 13. Сумъяа гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр.
Нэрт жүжигчин Жеки Чаны амь нас, эрүүл мэндийг даатгахаар шийдсэн даатгалын аливаа компани аль хэдийнэ дампуурсан байх байсан бизээ. Үүнд гайхах явдалгүй бөгөөд Жеки мэргэжлээрээ ажиллаж ирсэн хугацаанд 3000 орчим удаа бэртэж гэмтжээ. Энэ бүгдийг тоочих боломжгүй нь мэдээж, тиймээс заримынх нь тухай л тогтож өгүүлье.
Хослолоор гангардаг, бизнесмэн бяцхан боссын тухай өгүүлэх “The boss baby” кино “Өргөө” кино театрын дэлгэцнээ албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд авъяаслаг бяцхан жаалууд оролцож бүжиг, дуу, төгөлдөр хуурын тоглолтоор бэлэг барьсан юм.
Монголын соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулдаг “Мөнгөн мод” ёслол хүдэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Тодруулбал тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 номинацид 2016 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цомыг гардууллаа.
Дэлхийн 140 орон гишүүнээр нь элссэн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ) Монголын тухай албан ёсны мэдэгдлийг дэлхий даяар түгээлээ. ОУСХ нь өөрийн гишүүн орнуудад хийгдэж байгаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзэл санаатай холбоотой сайн, саар жишээнүүдийг мэдээлэн түгээдэг уламжлалтай бөгөөд энэ удаад Олон улсын “Хууль ба Ардчилал” төвийн дүгнэлтийг үндэслэн Монголтой холбоотой мэдэгдэл түгээсэн байна. Уг мэдэгдэлд “Монгол Улсын засгийн газраас Парламентдаа өргөн барьж буй Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо нь өөрийн гишүүн байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран хүлээн авч байна.
БНСУ-д 2018 онд зохиогдох “Пён Чан- 2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагч “Ганвон До” мужаас дэлхийн залуу уран бүтээлчдийг нэгэн дээвэр дор цуглуулахаар шийдвэрлэж “Тэмүүллээр холбогдсон нь” гэсэн уриатайгаар 25-39 насны уран бүтээлчдийг хөтөлбөрт хамруулахаар болжээ. Тус хөтөлбөрт хөгжимчид, бүжигчид, зураачдийг хамруулахыг зорьж байгаа бөгөөд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа болон очиж оролцох боломжтой Монгол уран бүтээлчдэд нээлттэй юм байна.
