62 настай нэрт жүжигчин Жеки Чаны нууц охин Этта амиа хорлох гэж завдсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Тайландад найзуудынхаа хамт амарч байсан Этта гурав хоногийн өмнө гэр лүүгээ буцаж ирүүтээ амиа хорлох оролдлого хийжээ.
Зохиогч: Урлаг
Улсын драмын эрдмийн театрын хамт олон жил бүр орон нутгийн үзэгчиддээ өөрсдийн урын сан дахь уран бүтээлээрээ бэлэг барьдаг уламжлалтай. Тодруулбал, Монгол Улсын төрөөс соёл урлагийн талаар баримтлаж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэд, хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр үйлчлэх, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2002 оноос хойш “Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолтыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус театрын уран бүтээлчид тун удахгүй томоохон аймаг, хотын үзэгчидтэйгээ уулзахаар болсон гэнэ.
Бидний үеийнхэн буюу 1950- 1980 оныхон номон далай дунд халгиж цалгиж явсан юм. Гэтэл сүүлийн үед социализмын үед шал дэмий, хэнд ч хэрэггүй Орос-Зөвлөлтийн ном орчуулж байсан, Барууны номыг ардчилал ялж, эрх чөлөөтэй болсны дараагаас л уншдаг болсон гэж утгагүй, тэнэг дүгнэлт хийж, түүндээ тун олон хүнийг үнэмшүүлжээ. Үгүй л дээ… Болсон явдал. Манай хамаатны нэг охин: “Ганаа ах “Танихгүй эмэгтэйн захидал”-ыг уншаач: гэв. “Ах нь тэрийг чинь сурагч байхдаа аль дивангалавт 1970 онд уншсан, цээжээрээ мэднэ” гэтэл надад үнэмшихгүй байгаа юм. Ингээд арга буюу агуулгыг нь ярьж байж арай гэж үнэмшүүлэв. Уг нь “бүх юмыг” ардчилал хийсэн гэж үзэж болохгүй л дээ…
Монголын соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулдаг “Мөнгөн мод” ёслол хүдэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр болно. Тодруулбал тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 төрлийн 2016 оны шилдэг уран бүтээлчийг тодруулж, “Мөнгөн мод” цомыг гардуулах юм.
Аргын тооллын 4 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 11, Их морь одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Хүний нүүр царайны хамгийн чухал зүйлийн 1 бол хөмсөг юм. Хөмсөг ямар хэлбэртэй байхаас шалтгаалан хүний царай төрх зөв харагддаг. Эмэгтэйчүүдийн нүүр будалтын хамгийн цаг авдаг хэсэг бол хөмсөгөө яг адилхан зөв зурах байдаг шүү дээ. Зарим бүсгүйчүүд өөрсдөө ч мэдэлгүй нэг бол маш тод өргөн хар хөмсөг, эсвэл хэт нарийн овор нэмсэн хөмсөг будалт гээд маш мэдрэмжгүй ханддаг. Энэ байдлаас улбаалан тухайн эмэгтэй нь хичнээн сайхан суурь будалт хийлээ ч хөмсөг муухай бол нүүр тэр чигээрээ онцгүй харагддаг юм. Тиймдээ ч нүүр будалтын хамгийн чухал хэсэг бол царай төрхөндөө таарсан хөмсөг будалт билээ. Зарим нэг охид бүсгүйчүүдийн дунд хөмсөгөө…