Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо Монголын асуудлаар мэдэгдэл түгээлээ
Сонгодог уран зохиол

Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо Монголын асуудлаар мэдэгдэл түгээлээ

Урлаг Урлаг07/04/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1491546723_aa8724c5-45ad-4525-90ef-aa83415c64004599936532017-04-07-16-15[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Дэлхийн 140 орон гишүүнээр нь элссэн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ) Монголын тухай албан ёсны мэдэгдлийг дэлхий даяар түгээлээ. ОУСХ нь өөрийн гишүүн орнуудад хийгдэж байгаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзэл санаатай холбоотой сайн, саар жишээнүүдийг мэдээлэн түгээдэг уламжлалтай бөгөөд энэ удаад Олон улсын "Хууль ба Ардчилал” төвийн дүгнэлтийг үндэслэн Монголтой холбоотой мэдэгдэл түгээсэн байна. Уг мэдэгдэлд "Монгол Улсын засгийн газраас Парламентдаа өргөн барьж буй Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо нь өөрийн гишүүн байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран хүлээн авч байна.

    Олон улсын сэтгүүлчдийн холбооны зүгээс Монгол Улсын засгийн газрыг энэхүү хууль болон хуулийн хэрэгжилтийн талаар сонирхогч талуудыг оролцуулан нухацтай хэлэлцүүлэхийг уриалж байна.  Сүүлийн хэдэн жилийн турш маргаан дагуулж, олон янзын хувилбар дэвшүүлж байсан "Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн төсөл Монголын парламентаар гуравдугаар сарын эхээр хэлэлцэгдэх гэж байна. Сүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо мэдэгдэхүйц өсч гурван сая хүн амтай улсад 400 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулах болсон.

   Хууль нь хэвлэл мэдээллийг зохицуулахад хэрэгтэй ч, агуулга нь хэвлэл мэдээллийн нөлөөлөл болон хүч боломжийг хязгаарлахад энэ хуулийн төсөл чиглэгдсэн байна.  Хууль ба Ардчилал Төвөөс энэ хуулийн төсөлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд Хууль ба Ардчилал Төвийн Гүйцэтгэх Захирал Тоби Мендэл хэлэхдээ: "Өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь хэрэгцээ шаардлагад чиглэгдээгүй байгаад миний урам хугарлаа. Энэ хууль нь бие даасан үйл ажиллагааны зохицуулалтыг бүрэн хаасан бөгөөд нийгэмд зориулсан өргөн нэвтрүүлгийн талаар нэг ч дурьдаагүй байна” гэлээ. 

   Монголд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд улс төр хөндлөнгөөс оролцох нь сүүлийн жилүүдэд ихсэж байгаа нь баримтаар нотлогдоод байна. Хэвлэлийнхэн тодорхой сэдвээр гүнзгийрсэн нэвтрүүлэг хийвэл улс төрчдийн зүгээс тусгай зөвшөөрлийг нь хураах, үйл ажиллагааг нь хаахаар заналхийлж байна. Гэтэл хуулийн төсөлд энэ талаар тусгаагүй бөгөөд улс төрийн тоглогчдоос лиценз, зөвшөөрөл хамаарах ёсгүй гэдгийг Хууль ба Ардчилал Төвөөс онцгойлон тэмдэглэж байна. 

   Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл энэ асуудлаар бас албан ёсны байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б. Галаарид хэлэхдээ: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо болон Хууль ба Ардчилал Төвөөс Монголын "Өргөн нэвтрүүлгийн хууль”-ийн төслийн талаар гаргасан дүгнэлттэй санал нэгдэж байна. Монголын төр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа хууль тогтоомж гаргахдаа Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн шүхэр байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн бусад ТББ-уудаас зөвлөмж, санал авч, төсөл боловсруулах ажлын хэсэгт төлөөлөл оролцуулдаг байсан уламжлалаасаа сүүлийн үед татгалзаж эхлээд байгаад харамсаж байна” гэлээ. 

   Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ) энэ асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ: "Бид Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй нэгдмэл байр суурьтай байгаа бөгөөд засгийн газрын зүгээс аливаа хуулийн төсөл гаргахаасаа өмнө бүх талыг хамруулсан зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийх ёстой. Хэвлэл мэдээллийн салбарт мэргэжил мэдлэгээрээ арвин баялаг, сэтгүүлч мэргэжлийн талаар чухал зөвлөмж, зөвлөгөө өгөх хувьцаа эзэмшигчид болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг төсөл боловсруулах үйл явцад Засгийн газрын зүгээс итгэл хүлээлгэн оролцуулах хэрэгтэй” гэсэн байна.  

Мэдээллийн дэлгэрэнгүйг: Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (ОУСХ), 

Ази Номхон Далайн Бүс нутаг: Утас: 61 2 9333 0946  Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо нь 140 орны 600.000 гаруй сэтгүүлчдийг  төлөөлдөг 

ОУСХ-ны твиттер хаяг: @ifjasiapacific  ОУСХ-ны фэйсбүүк хаяг: www.facebook.com/IFJAsiaPacific

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.