Амьдралд хэзээ ч үнэн гэж байхгүй
Aмьдралд хэзээ ч жаргал гэж байхгүй
Алхам тутамд уйтгар гуниг
Хүн миний амьдрал ядуугийн зовлон
Зохиогч: Урлаг
Чамайг бодсон тэр өдрөөс өмнө найзууд явсан
Чимээгүй холдоод явж би чадаагүй
Чамтай цуг явахад салмааргүй нэг л хэцүү
Чамдаа би хорогдож байсанаа мэдэрлээ
Бэхэнд цэнхэртсэн хурууны минь хээ
Үсэглэлийн дэвтэртэйгээ хоцорлоо
Тохой нь сэмэрсэн дүрэмт хувцас минь
Тооныхоо хүрдтэйгээ аргагүй л үлдлээ
хатуу амьдралын босгыг бүдчин даваад
харанхуй орчлонгийн гэрлийг олох гэж тэмүүлж явна
тэмүүлсээрч байхл болно
хоёр идэхгүй хоосон хонохгүй хорсохч үгүй
атаархахч үгүй болжил явна болсоор л байх болно
Чамд таалагдахын тулд би анх удаа
Гараа чичрүүлэн байж харилцуураа аван
Гаднаас ярихыг чинь чагнахсан
Уйлахгүйн тулд уруулаа зуун байж
Үдэш болж би гэртээ иртэл орцны үүдэнд хэдэн залуус архи ууж тамхи татна
Хажуугаар нь зөрөөд ортол нэг нь намайг дэгээ тавин өдөж байх юм
Би түүнд уур хүрч муухай харан ямар учраас ингэж байгааг нь асуутал
Хaчин юм аа тэр намайг намхан биетэй болохоор дээрэлхэж архины мөнгө авах юм гэнээ
Хүн бидэнд амьдрах их хүч хайралсан өгөөмөр хорвоо юм
Хүссэн бүх зүйлийг минь өгөөд байдаггүй бас хэцүү хорвооюм
Замаа чи олж чадах юм бол төөрөийн аргагүй гэрэлтэй хорвоо юм
Нутгийн цэнхэр ууланд нь
Униар будан хөшиглөж байгаа даа
Нуурын шувууд ганганан нисэхэд
Ухаант ээж минь уймрах вий дээ
Оросын цагаан хусхан хайрын аянд нахиалсан
Оюутан гэнэн залуу нас мөрөөдөл дунд цэцэглэсэн
Ангар мөрний зөөлөн долгио
Вальсийн аянд хөвөрсөн
Анхны хайрын болзоогоо хүний нутагт үлдээсэн
Одод түгсэн намуун үдшийн тэнгэр дор
Олон жилийн настай улиасны нөмөр дор
Сэтгэл гэдэг нуураа хунгийн сүргээр гоё од
Сэрүүн үдшийн тэнгэр дор үүр цайтал дуулалдсан