Оросын цагаан хусхан хайрын аянд нахиалсан
Оюутан гэнэн залуу нас мөрөөдөл дунд цэцэглэсэн
Ангар мөрний зөөлөн долгио
Вальсийн аянд хөвөрсөн
Анхны хайрын болзоогоо хүний нутагт үлдээсэн
Зохиогч: Урлаг
Одод түгсэн намуун үдшийн тэнгэр дор
Олон жилийн настай улиасны нөмөр дор
Сэтгэл гэдэг нуураа хунгийн сүргээр гоё од
Сэрүүн үдшийн тэнгэр дор үүр цайтал дуулалдсан
Надад дурласан зүрх бүхний төлөө
Намайг тоогоогүй бүсгүй бүхний төлөө
Надаас урван холдсон итгэл бүхний төлөө
Намайг хайрладаг сэтгэл бүхний төлөө
Хэзээ дуусах уйтгарт өдрүүд вэ
Хаанаас хийсэж ирсэн зовлон бэ
Хэнээс гуйж төрсөн төөрөг вэ
хэнд итгэж болох хорвоо бэ
Санаа нь уул нь цагаахан юмсан
Сайн л явдаг байгаадаа хонгор минь
Хоног өдрийн уртад битгий мартаарай гэж
Хоолой зангирч билээ хонгор чи минь
Элстэй толгод минь зүүдлэгдээд л байна
Эжий минь торойн харагдаад л байна
Эвэрсэн алга нь бодогдоод л байна
Энгэрийх нь үнэр санагдаад л байна
Үүлэн чөлөөний наран жаргах шиг
Үйлийн үрээ эдлэн жаргасан
Нэгэн биений минь нөгөө тал
Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр
Сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн
Итгэл дүүрэн чиний минь мишээл
Хаана ч явсан нэг л яаруулж
Хангал зүрхийг минь догдлуулна
Усны шувууд буцаж нутгийн нуур нь эзгүйрсэн
Уйтай намрын бороо гуниг шивнэсэн энэхэн орой
Сайхнаас тань сайхан чиний тухай дурсамжийг
Санан санах мөрөөдөлдөө сэтгэлдээ би дуу болгон шингээлээ
Миний сэтгэлийн нууцхан хайр
Учрал гэдгийг хэзээ ч үзэхгүй ээ
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын гоо дагина байж дээ