Зүрх сэтгэл минь омголон
Ухаан бодол минь уужим сэргэлэн
Би цоглог оюутан
Зохиогч: Урлаг
Нулимсанд живэн амьдралд гутарсаар
Насаа тоолох шиг өдрийг өнгөрөөхөд
Чиний л гэгдэх хамгийн сайхан чинь
Эхлэл болон биенээс чинь холдсоор
Энд байхдаа би юугаар ч дутаагүй
Санасан бүхэндээ зүтгэж л явна
Чи минь нулимстай гаргаж eгсeн eдрeeс хойш
Бүхий л үнэн сэтгэлээрээ санан сууна
Энэ өдрийг мартаж чадахгүй нь
Ээдсэн гуниг хоолойд зангираад
Харилцуур утасаа байсхийж шүүрээд
Харин ердөө өөрөө өөрийгөө мэдэхгүй нь
Чимээгүй шөнөөр хорогдон дассан ч
Чамайг баяртай гэсээр надаас холдоход
Тэр минь бодол санаанд минь тэвчих аргагүй
Сэрүүн бухимдал ноёлон бослоо
Униартана цэнхэртэх уулс толгодоо
Утаа нь суунаглан харагдах бор гэрээ
Хойморт заларч гэр дүүргэх аавыгаа
Хошуу ….сэн хүүгээ эрхлүүлэх ээжийгээ
Шөнийн гэгээн зүүдэнд минь
Хөтлөлцөөд надтай гүйдэгсэн
Өдрийн ариун бодолд минь
Гэрэлтээд дандаа буудагсан
Өө чи сайн
Бодож байна бүтээж байна миний чи сайн
Сайн хүмүүсийн төлөө байна
Шалдаа буулгүй чигээрээ явдаа
Тэр өдөр болзоондоо очиж чадаагүй ээ би
Тэсэлгүй чамайгаа холоос хараад буцсаан
Тэнгэрээс дөнгөж буусан цагаан хун шиг
Тэврээд авмаар маш өнгөлөг чи байсаан чи байсаан
Хаврын бүлээн бороо надтай цуг норсон
Хайрын анхны зурвас бэх нь урсаж бүдгэрсэн
Ширээны ард сийлсэн үг бүхэн түүх өгүүлж
Чиний тухай бодол хайрын дуу болж эгшиглэнэ.