Чамайг бодсоор нулимсаа арчин суухдаа
Гэнэт чамайг ороод ирнэ гэж санасангүй
Гурван жил итгэл алдалгүй чамайг хүлээсэнсэн
Миний хуриман дээр ирнэ гэж санасангүй…
Зохиогч: Урлаг
Амгалан цээжинд цохилох өр зүрхийг минь гийгүүлж
Амрагийн халуун хайр надад нар болон гэрэлтээд
Ариухан үнэнч дурлалдаа зүрхээ жаргааж явбал
Амьд яваа насны нэгэн жаргал болно.
Гол ус намуухан урсана
Галын дөл намуухан дүрэлзэнэ
Гоо бүсгүй намуухан инээмсэглэнэ
Дeрвeн зам усны гудамж дээхэн үедээ
Олон залуус цугларсан цуутай газар байлаа
Ший янгуу бvжиг танцад халуурсан
Шилмэл харчууд гоё хүүхнүүд ирдэг байлаа
Толгод хөтөлсөн нүүдэл нь
Бодолтой минь дэндүү адилхан
Тооройн шаргал говь минь
Ээжтэй минь дэндүү ижилхэн
Хөндийн цэцгийн аглаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам хөгөөр хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлтсэн шар толгодоор хаяагаа гоёдог
Аль нутгийн тэнгэр дор төрснөө
Асуусан хүнд бүү хэлээрэй
Агь гангын үнэр ханхалсан
Алслах хязгааргүйд мөрөө гарган мэндэлсэн гээрэй
Их хурдын торгон тоосонд
Ижилгүй тасарсан хурдаа гайхуулах хүлгүүд
Энэ цагийн түмний баяслаар
Холын газрыг туурайгаар хэмжиж
Эзэн хүний алдарыг өргөв өө
Төрж байгаа нялх үрсээ
Тэнгэртээ даатгаж залбирдаг
Тэнэгэр буурал настан өвгөдөө
Тэвэртээ багтааж дээдлэнэ
Зөрөөд өнгөрсөн бүсгүй
Зүүдэнд ирээд унтах янзгүй
Сэрвэл бодол эзэмдээд ходох янзгүй
Зүрхэнд хургаад гарах янзгүй