хэзээ нэгэн цагт үхэл ирэхийг мэддэгч
хэн ч түүнийг хүсэлгүй амьд явахыг хичээнэ
хувь тавилангаа дагаж насны чинь тоо гүйцэхэд
хумхын тоос шиг аяндаа алга болно оо чи
Зохиогч: Урлаг
Толгод хөтөлсөн нүүдэл нь
Бодолтой минь дэндүү адилхан
Тоорой шаргал говь минь
Ээжтэй минь дэндүү ижилхэн
Ихэмсэг бардам зангаа чиний босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай
Чийр болсон алдар хүнд чихний ээмэгээ тайлчихаад
Чиний л хайртай бүсгүй болох би дуртай
Урсгал ус нь болортон цалгиж
Ургамал өвс нь ногоорон халиурсан
Уудам цэлгэр хангайтай билээ
Алтан элс нь шижиртэн үелсэн
Ам дамжин зохиож атаархана
Алдартан гэж цоллон атаархана
Авгай хүүхдэд ховлож атаархана
Алсын зайнаас бичиж атаархана
Шүүдрийн ус шиг ариухан байдаг сэтгэлт олны зураг минь
Сэлүүхэн голын урсгал шиг нэгэн зүгт оргилноо
Үүлс алсрах тэнгэрээ шүтсэн өнийн сайхан заншилаараа
Үйлс урмаар сэргээсэн өөдрөг олны сэтгэл юм
Хэн нэгэн чамд ухаанаа гайхуулж
Хэцүү шүү гэж юуг ч бол хэлбэл чи бүү итгэ
Хийж бүтээ чи өөрөө оролдоод үз
Бүх үйлс амархан харин чи оролдоод үз
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
Уйлмаар ч үгүй дуулмаар ч үгүй байна
Усны жараахай шиг дуугай л баймаар байна
Угтах баяр аз жаргалын дуудлага
Улирах он, ирэх ирээдүйн хэлхээ
Эрдэм, билэг цэцэн оюуны ундраа
Эрхэм шүтээн-энэ миний Өнөөдөр