Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
Уйлмаар ч үгүй дуулмаар ч үгүй байна
Усны жараахай шиг дуугай л баймаар байна
Зохиогч: Урлаг
Угтах баяр аз жаргалын дуудлага
Улирах он, ирэх ирээдүйн хэлхээ
Эрдэм, билэг цэцэн оюуны ундраа
Эрхэм шүтээн-энэ миний Өнөөдөр
санана даа чи намайг санана
сар нарыг унтуулан сэрээж санана
нартайд чи намайг санаж гандана
сартайд чи намайг санаж бүдэрнэ
ДУУЛИМ ХОРВООД БИ НЭГИЙГ ҮГҮЙЛЭХ Л ЮМ
ДУУГАА ДУУЛАХААР БҮХНИЙГ МАРТАХ Л ЮМ
ТЭР Л ХАВРЫН НАМУУХАН ҮДЭШ СЭТГЭЛД МИНЬ УЯНГАЛАХ ЮМ
ТЭРГЭЛ САРНЫ ТУЯАТАЙ СҮЛЭЛДЭН ЭГШИГЛЭХ ЮМ
Хайртай элбэрэлт ээж аав минь
Эндээс нисээд хүрнэ би
Сайн сууж байв уу гэсээр тандаа хүү нь үнсүүлэхээр
Одоохон хүрээд очно оо
Бодлын олон нугачаанд дунд бүдэрч яваа миний
Хүсэл мөрөөдөл хоёрын заагаар хөндлөн алхсан чамайг
Санах бүрийд зүрх булгилж
Санаа алддаг учирдаг хэдий ч
Хөхрөн униартах тэнгэрийн мандалд
Элин халих хос шувууг хараад
Энэхэн сэтгэл мөрөөдлийн мананд умбаад
Эгэлхэн зүрх минь мөрөөднө
Шиврээ борооны шивнээ
Сэтгэлд нэгийг шивнээд байна даа
Амраг хонгор чи минь
Алдрайхан наддаа бодогдоод байна даа
Чингис хааны говь нь хө
Тэнгис далай шиг долгилноо
Хуурай шаргал манхнаар нь
Хулан тахь нь цойлноо
сэм сэмхэн сэтгэл үгүйлэн дуулан хүлээнэ
сэрүүхэн намрын үдэш зүүдлэн хүлээнэ
зөөлөн бороо сэтгэлд шивэрсэн ч чи ирээгүй
зүрхээ аргадан дуулан хүлээсэн ч чи ирээгүй