Шөнөжин даарсан миний хайртай гитар
Наранд бүлээцэн намайг хүлээнэ
Удахгүй ирнэ гээд явсан тэр нэгэн бүсгүй
Дахин надад жаргал бэлэглэх болов уу
Зохиогч: Урлаг
Зөрөх нарийн гудамжаар өгсөж уруудах болгонд
Зөөлөн салхинд намирах хархан үсээ зангидсан
Өнгийн тууз алдуурч салхинд хийсэн одоход
Өөрийн эрхгүй би туузны араас гүйсэнсэн
Орчлонд би чинийх гэдгээ мэдэж явлаа би
Чи минь наддаа ганцхан гэдгийг мэдэж явлаа би
Огторгуйд одод түгэн анивчихад
Омголон зүрх минь зөвхөн чинийх байж
Сарны гэрэл орчлонг дүүргээд
Салхины сэвшээ үсээр чинь наадаад
Шоочхон нүдээрээ чи минь
Намайг ичээн инээмсэглээд
“Хайртай шүү” гээд уруул дээр минь
Хайр минь чи ойлгооч
Учир нь би ахиад чамтай
Тэр нэгэн үдшийн бороонд
Хоёул норон хайрыг дуулмаар
Солонгын гэрэл мэт сайхан хатагтай
Сормуусаараа надруу дохих шиг
Санаа бодлоос минь сарнихгүйнээ чиний минь төрх
Уран гоолиг биеэр нь би уургалаад түүнийг авахыг хүсч байна
Орсон бороон дуслууд гэзгийг чинь гоёсон
Охин чиний инээдэнд би хязгааргүй дуртай
Надад өгсөн энэ хайр чинь сэтгэлд минь эгшиглэнэ
Намайг үнссэн уруул чинь санаанаас хэзээ ч гарахгүй
Бусдын нутаг хэдий жаргалтай байвч
Бууж тордох надад хүслийн төдий
Будант тэнгэр хэдий хязгааргүй ч
Буцаж нисэх надад алгын төдий
ДЭРГЭДҮҮР ӨНГӨРӨХ ОХИН ЧАМАЙГ
ДЭМИЙ БИ ХАРААГҮЙ ЮМ
ТАЙВАН СЭТГЭЛЭЭ БАРЬЖ ЧАДААГҮЙ Ч
ТАНИЛЦАХ ХҮСЭЛ ТӨРСӨН ЮМ
Алхаж явахад амьдрал сайхан
Азгүй ч байсан сугалаад үзвэл
Ахин дурлаад бүтэлгүйтсэн ч
Дэгжин сайханд чинь сээтэн хаях юм baby