Яагаад ч юм бэ би чамайг дэндүү хүсээд байх юм
Яриа чинь хүртэл сэтгэлийг минь гижигдээд байх шиг
Чиний ялдам нүд чиний янаг уруул
Зүрхийг минь цохилуулж байна бүр хүчтэй цохилуулж байна
Яагаад ч юм бэ би чамайг дэндүү хүсээд байх юм
Яриа чинь хүртэл сэтгэлийг минь гижигдээд байх шиг
Чиний ялдам нүд чиний янаг уруул
Зүрхийг минь цохилуулж байна бүр хүчтэй цохилуулж байна
Үзэсгэлэнт бяцхан хун шувууны
Өрөөсөн далавч нь бэртжээ
Цэлмэг тэнгэр хурц нарнаас
Чимээгүйхэн унаж явна шувуухай
Надад итгээч хайрт минь
Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ
Нартын жаргалыг би
Анхлан амталъю гээд
Ариухан дурсамж хөглөн би зүүдэллээ зүүдэллээ
Ботго нь эндсэн ингэн тэмээ
Борхон толгодыг ганхтал буйлна
Боривоо хөштөл алсыг харуулдаад
Босоо салхинд нь горьдонгүй минь буйлна
Чамайг олсон өдрөөс хойш
Зүүдлэх гэж хүлээсэн шөнө
Ямар их дулаахан байсныг бодон бодохоор би
Дотроо уярч суудагсан
Наран жаргаж толгод бүүдийнэ
Намираа зөөлөн салхи эргэнэ
Бүлээн нулимсанд бүрэлзэх тэртээд
Бүртийж ээж минь харагдахгүй л юм даа
Энэ жилийг би түгжинэ
Шинэ жилийг надтай л цуг бүжнэ
Хэн ч намайг үзэн ядахгүйээ
Хэн ч намайг тайзнаас түлхэж чадахгүйээ
Цэлмэг тэнгэрийн нарыг ширтээд
Цэцгэн увидасын өнгийг хараад
Зулзаган хусны үнэрт согтоод
Зуны бороонд нороод гүймээр
Чамтай учрах л гэж замбуулинд би төрсөн юм
Чанга тэврэн үнсэж, уяран хайрлах гэсэн юм
Дуу шиг хорвоод хайрыг дурлалыг юутай зүйрлэх юм бэ?