Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна. Инээдмийн өдөр. Жил бүрийн 4 сарын 1 нд “Инээдмийн өдөр”, “Тэнэгүүдийн өдөр” хэмээн дэлхийн олонхи улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг албан бус баярын өдөр. Энэ өдөр найз нөхөд, танилуудаа хуурах, элэглэх хөгжилдөх өдөр юм. Шинэ Зеланд, Ирланд, Их Британи, Авсрали, Өмнөд Африкт зөвхөн үдээс өмнө хуурах бичигдээгүй хууль, уламжлал тогтсон бөгөөд үдээс хойш хуурахыг “4 сарын тэнэг” хэмээн нэрлэдэг ажээ. Манай хойд хөрш болон хамтын нөхөрлөлийн орнуудын “Тэнэгүүдийн баяр” -ын өдөр буюу Юморина-г Одесс хотноо тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Зохиогч: Урлаг
Яг энэ гурван процесс болоод өнгөрсөн байхгүй юу. Мэдээж хэрэг эхлээд хэн ч баяртай байхгүй. Уурлана, бухимдана,дотроо үзэн ядна гомдоно. Одоо бол надад тийм юм байхгүй уучилсан бараг эсрэгээрээ өрөвдөөд эхэлж байна даа.
Аргын тооллын 3 сарын 31, Сугар гараг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 6 33 цаг минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
