Зохиогч: Урлаг
Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт “Эх дэлхийн цаг” арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэхийг уриалж, Эх дэлхийнхээ төлөө нэг цаг гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэдэг. Энэ жил “Эх дэлхийн цаг” арга хэмжээг өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэнэ.
Хүүхдийн авъяас , чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд урлаг, уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох, шинэ авъяастныг бий болгоход чиглэсэн “ Уран жиргээ” уран уншлагын уралдаан Хүүхдийн ордонд боллоо. Уралдаанд гурван насны ангиллаар 60 уран уншигч хүүхэд оролцож өөрсдийн авъяас , чадвараа сорьсоноос:
Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.
Боловсрол суваг телевизээс “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг өнгөрсөн жил зохион байгуулж, нэг хэсэгтээ л үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан. Тэгвэл тус шоуны хоёрдугаар улирлын тоглолт ирэх сарын 9-нөөс эхлэн үзэгчдэд хүрч эхлэх ажээ. Тус шоунд Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Эмоци продакшны жүжигчин Б.Ариунцэцэг, БНСУ-ын Монтант хамтлагийн дуучин С.Гантогоо, Төгөлдөр хуурч Ами, дуучин Б.Халиун нар оролцох гэж буй аж.
Сүүлийн үеийн гаргасан ололт амжилт болон олны хараанд өртсөн байдлаар энэхүү жагсаалтыг гаргасан бололтой. Харин таны хувьд одоо цагийн хамгийн сайхан 10 эмэгтэйд хэнийг нэрлэх бэ.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.