Зохиогч: Урлаг

Монголын хошин урлагийн салбарт ажил амьдрал, авъяас билэгээ зориулан яваа эрэгтэй уран бүтээлчид цөөнгүй байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Тэгвэл тун удахгүй тэдгээр уран бүтээлчдээс шилдэг нэг уран бүтээлч олон нийтийн санал хураалтаар тодорч “Азтай бадарчин” алтан цомын эзэн болно. Тодруулбал хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам эргэж ирсэн нь энэ юм.

Read More

Өнгөрөгч амралтын өдрүүдэд, дэлхийн санхүүгийн томоохон төв хот болох, Хонгконг-д Ази тивийн хамгийн томоохонд тооцогдох, “Art Basel Hong Kong” уран зургийн үзэсгэлэн гарлаа. Тав дахь жилдээ зохион байгууладсан энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна, дэлхийн алдартнуудыг дуурайлгын хийсэн баримлууд, мөн дүрс бичлэгүүд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан байна. Гурав хоногийн турш үргэлжилсэн турш үзэсгэлэнд, нийт 43 орны 242 уран бүтээлч болон уран зургийн галарей өөрийн сор болсон бүтээлүүдээ дэлгэн харуулжээ. Үүнээс 29 уран зургийн галарей болон уран бүтээлч “Art Basel Hong Kong” үзэсгэлэнд оролцсон бөгөөд, эдгээрийн тэн хагас нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас ирсэн байгаа юм.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Завхан голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Read More

Аргын тооллын 3 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 1, Шийдэм одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт төв талбайд зохион байгуулсаар байгаа билээ.

Read More

Хошин урлагийн “Х ТҮЦ” продакшны хамт олон Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Онцгой байдлын албаны 200 албан хаагчид “Төсөөллөөс дээгүүр” тоглолтоо өнгөрсөн баасан гаригт үнэ төлбөргүй үзүүлжээ. Аливаа болзошгүй эрсдэл, гамшиг ослын үед байнгын бэлэн байдалд байж, ард иргэдээ аюул ослоос урьдчилан сэргийлж, авран хамгаалж байдаг Онцгой байдлын албыг ард иргэд, төр засаг маань үргэлж дэмжиж байх ёстой. Тэр ч үүднээсээ бид Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд “Төсөөллөөс дээгүүр” тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлж, сэтгэлийн бэлэг барихаар шийдсэн юм хэмээн тус хамтлагийнхан өгүүлсэн.

Read More