Зохиогч: Урлаг
УДЭТ-ын уран бүтээлчид “Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолтынхоо хүрээнд “Гамлет”, “Царцаа намжил” жүжгээ Дорнод аймгийн Чойбалсангаас ирэх дөрөвдүгээр сарын 21-23-нд, Дархан-Уулд 28, 29-нд “Царцаа намжил”, “Жаргаагүй нар”-ыг тоглох гэж байна.
Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөж байж эл дүрд сонгогдсон гэнэ. Хэрэв Т.Энхбат эл дүрийг амжилттай амилуулбал тус театрын үндсэн дуучин болох юм байна. Ингэснээр Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах анхны монгол хүн болох нь. Сонирхуулахад, тэрбээр уг театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж буй аж.
Аргын тооллын 3 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын битүүн, Дэлгэрүүлэгч одтой. хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж. биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх. мал. адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах. өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг. цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.
