Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид үндэсний түүхэн жүжгүүдээр үзэгчдэд бэлэг барьж байна. Маргааш буюу энэ сарын 16-наас эхлэн Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тайзнаа тоглох гэж байна. Түүнчлэн энэ сард “Тамгагүй төр”, “Ану хатан” зэрэг түүхэн жүжиг тоглох ажээ.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид сонсогчдодоо сар шинийн бэлэг барихаар бэлдэж байна. Энэ сарын 17-нд болох “Эргэн санахад” тоглолтод тус чуулгын жааз найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат удирдаж, 1970, 1980-аад оны дуунуудыг эгшиглүүлэх аж.
Тэртээ 1912 онд Дотоод Хэргийг Бүгд Захиран Шиитгэгч Яамнаас Богд хаанд өргөх бичиг барьсан байна. Үүнд Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн. Олон улсын хаадын суугаа хотыг цөм, Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тулд, үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав.
“Олны хүч оломгүй далай”. Ийм нэртэй хандивын тоглолтыг энэ сарын 08-ны 19 цагт Монгол Бөхийн өргөөнд дуучин С.Жавхлан, Л.Болдбаатар, Л.Банзрагч, МУГЖ Д.Батбаяр, Н.Чулуунхүү, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, Д.Бурмаа, Р.Дэлгэрмаа, Ж.Алтанцэцэг нар хамтран зохион байгуулж, буяны үйлд бусдыг уриалахаар шийджээ.
Дуучин ВХ-н хоёр дахь бие даасан “Who is BX” тоглолт Ра1асе-н концертийн их танхимд өчигдөр анхны өдрөө боллоо. Цагаасаа жаахан хоцорч эхэлсэн ч залуусын хүсэн хүлээсэн тоглолт болж чадсан юм. Үнэхээр л олон гайхалтай хит дуунуудаа эгшиглүүлж үзэгч фэнүүдээ уярааж заримдаа бүр уйлуулж байлаа. Түүгээрч зогсохгүй ВХ чамгүй яруу найрагч гэдгээ харуулж Р.Чойномын “Хүн” найраглалыг уншиж үзэгчдийг мөн л уяраасан юм.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирэх бямба гаригт буюу энэ сарын 4-нд Б.Шаравын “Чингис хаан” үндэсний түүхэн дуурийг тоглох юм. Харин энэ сарын 5-нд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох юм. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байв.
Дуучин ВХ-н хоёр дахь бие даасан “Who is BX” тоглолтоо Ра1асе-н концертийн их танхимд 2-р сарын 2,3-нд буюу төрсөн өдрөөрөө тоглоно. Тус тоглолтын нээлтийн хэвлэлийн бага хурал болж сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тоглолт амьд хөгжим, дуу, бүжигтэй хослон явагдах бөгөөд чөлөөт бүжгийн дэлхийд аваргийн тэмцээнд шилдэг 10-т багтаж байсан “Star dancе” бүжгийн хамтлаг, оролцхоос гадна дуучин ВХ хит болж байсан дуунуудаа 1се Tор, Quizа, Маралжингоо, Эгшиглэн зэрэг уран бүтээлчидтэй хамтран дуулна.
“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал ирэх хоёрдугаар сарын 11-нд бие даасан анхны тоглолтыг хийх гэж байна. Тэрбээр “Өнө мөнх орон” хэмээн тоглолтоо нэрлэжээ. Түүний анхны бие дааасан тоглолтод Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаачаар Н.Бүтэнбаяр, урилгаар Гавьяат жүжигчин Г:Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, хийлч Ч.Дэлгэрцэцэг болон “Voice” групп оролцох юм.
Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони найрал хөгжимчид тун удахгүй бас нэгэн гайхалтай тоглолтыг хийхээр бэлтгэлдээ оржээ. Ирэх хоёрдугаар сарын 3-нд “Академи” нэртэй поп оркетсрын тоглолт Улсын филармонид болох гэж байна. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хөтөлбөрийг танилцуулж байна. Мөн тоглолтын тасалбарыг Улсын филармонийн кассаар худалдаалж байгаа бөгөөд үнийн хувьд 20.000 төгрөг
Хийлч О.Байгал энэ намар анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр өнгөрсөн зунаас эхлэн тоглолтын бэлтгэл ажилдаа орсон бөгөөд одоогоор тоглолтын бэлтгэл бүрэн хангагдаад байгаа ажээ. Энэ сарын 27-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолт нь болох бөгөөд энэ талаар хийлч О.Байгаль хэлэхдээ “Миний хувьд 18 дахь жилдээ хийл тоглож байна. Би анхны бие даасан тоглолтоороо дэлхийн сонгодог зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна.