Зохиогч: Урлаг

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат “Sweetymotion” өнөөдөр БНСУ-г зорилоо. Тэд энэ сарын 20-нд Бүсан Гимхэ, 21-нд Мугпу, 22-нд Сөүл, 23-нд Куангжу хотуудад хамтарсан тоглолтоо хийхээр хүлгийн жолоо залж байгаа нь энэ ажээ. Үнэхээр 2011 онд уран бүтээлийн олз омог арвинтай байсан тэд энэ оны буюу 2012 оны анхны тоглолтоо ийнхүү

БНСУ-д суугаа элэг нэгт Монголчууддаа хүргэхээр хүлгийн жолоо заллаа.

Read More

Шинэ үе продакшныхан өнгөрөгч 2011 онд үнэхээр шинэ, шилдэг бүхний эзэд нь байж чадсан билээ. Тэд энэ оны анхны хошин шоу тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн. Тэдний “Шилдэг номерийн түүвэр тоглолт” энэ сарын 08-с эхлэн өдөр бүр 19н цагаас МҮЭСТОрдонд тоглогдож байгаа бөгөөд тус продакшныхан үзэгчдэд Шинэ шийдэл, Шинэ өнгө, Шинэ сэтгэмж, Шинэ мэдрэмж, Шинэ бүтээлийг өргөн барьсаар байгаа ажээ.

Read More

Хөшиг нээгдэхэд тайз хүнгүй байна. Танхимд үзэгдэх газарт нэгийг нь хаагаагүй хоѐр чемодон. Буйдангаар хувцас хунар тараан хаясан байна. Шалан дээр цана хийгээд зотон, зураг, мольберт зэрэг зураач хүний хэрэглэл. Арианагийн дуу. Сав суулга шургуулганд, халбага ширээ хайрцаганд, алчуур бүтээлэг шүүгээнд, тэнд бас болор таваг хундаганууд байгаа. /Гал тогооноос Арианаа түүний араас Блез гарч ирнэ. Ариана цанын хувцастай/

Read More

Жижгээ хүү Цондоолойгийн төрсөн өдрийн баярт оролцохоор явж байх замдаа аварга том өндөг олсноор бүх үйл явдал өрнөнө. Өнөөх том өндөгнөөс нь жинхэнэ динозаврын амь зулзага гарах бөгөөд тэр нь хүний хэлээр ярьдаг аж. Харин энэ үеэр муу ёрын сүнснүүд дэлхий дээр үлдсэн цорын ганц динозаврын үр зулзагыг устгахаар ирнэ. Муу санаат сүнснүүд тэрхүү өндөг

Read More

Монголын хүүхэлдэйн театр сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг тохиолдуулан “Том хамарт одой” жүжгээ арваннэгдүгээр сарын 5-17-ныг дуустал өдөр бүр 14.00 цагт тоглох юм байна. Харин бяцхан үзэгчдэдээ зориулан бага тайзнаа “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэрээ амралтын өдөр бүр 16.00 цагт толиулах ажээ. Жүжгийн тасалбар маш хямд бөгөөд их тайзнаа тоглогдох “Том хамарт одой” жүжгийг ердөө л 2500 төгрөгөөр үзэх боломжтой бол бага тайзнаа тоглох жүжгийг 1500 төгрөгөөр сонирхож болох нь ээ.

Read More

Монголын урчуудын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар-2012” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэнг уламжлал ёсоор “Шинэ санаа-шинэлэг бүтээл” уриан дор зохион байгуулах бөгөөд долоо хоног үргэлжлэх юм. “Хавар-2012” үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлчийн 150 гаруй бүтээлийг толилуулнаt

Read More

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх дөрөвдүгээр сарын хөтөлбөртөө Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг тоглохоор оруулжээ. Мөн Д.Лувсаншаравын “Хан Бүргэд” дуурийг тоглохоор бэлтгэж байгаа юм. УДБЭТ-ын ирэх дөрөвдүгээр сарын тоглолтын хөтөлбөрийн танилцуулж байна.

Read More

“Цагаандариум” арт галерейд өнөөдөр /2012.03.01/ 18.00 цагт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул хамтарсан энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах, ялангуяа монголчууд бид эх нутгаараа бахархаж, эв нэгдэлтэй байхыг уриалахад оршжээ.

Read More