Зохиогч: Урлаг

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу балетмейстер Н.Чинзоригийн бие даасан “Mirror” модерн бүжгийн тоглолт удахгүй болно. Тэрбээр сонгодог урлагийн шинэ үеийг гадаадад сургах төрийн бодлогын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-д суралцаж буй хоёр балетмейстерийн нэг юм. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд анхны бие даасан тоглолтын бэлтгэлдээ хэдийн оржээ. Түүний тоглолтын нэр “Mirror”. Неоклаасик бүжгийн гайхамшгийн үзэгчдэд харуулахаар Н.Чизориг бэлтгэж байна. Түүний тоглолт энэ сарын 30-нд УДБЭТ-т болох юм.

Read More

Амьд хөгжим, рок хэмнэлийг хөхүүлэн дэмждэг “Corrosion” сэтгүүл болон хүсэл сонирхол нэгдсэн залуусын “Sea son” бүлэг хамтран энэ сарын 29-нд “Sea son 3” металл рок тоглолт хийнэ. Уг тоглолтод “Silent stream”,“Хос сүх”, “Нисванис”, “Алтан ураг”, “Greenwood”, “Prop hets”, “Зүгээр л” зэрэг хамтлаг оролцож, хүнд хөгжим сонирхогчдыг доргиох аж.

Read More

Дуучин ВХ залуусыг байлдан дагуулсан 20 гаруй хит дуутай. Түүний уран санд залуусын хүсэл эрмэлзэл, маргаашдаа итгэх итгэлийг хөглөсөн, тэдэнд урам зориг хайрласан олон сайхан уран бүтээл байдаг. “My love”, “Sorrow” дууг сонсоод хайраа санадаггүй хүн гэж байхгүй байх. Эгшиглэнтэй хамтарсан “Love song”, “100 хувь” дуунуудыг даган дуулдаг бардам охидыг олох тийм ч хэцүү биш.

Read More

Цэцэг нэхэн шаагих бороо цагаасаа оройтож шиврэх нь энэ. Бүүр шиврэх шиврэхдээ улирал андууран нэгдүгээр сард идэр есийн хүйтнээр шүү… Оройтсон бороо шиврэх цагаар хүрээ байшинд хоёр залуу дурлалт бүсгүйнхээ талаар нутаг нугынхаа талаар аав ээжийнхээ тухай хөөрөлдөнө. Хилийн заставын хар нүдэн бүсгүй, элэг дэвтээх аашт Оюунаа бүсгүй гээд тэдний ярианы сэдэв хайр дурлал. Бас бурхан жолооч аав, холын тэнгэр аав гээд аав ээжүүд нь нэг нутаг усных….

Read More

“Press photo -2011” оны гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын гэрэл зургийн танхимд нээлтээ хийж шилдэг уран бүтээлчдээ шалгаруулж “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж тэргүүн байрын шагналыг хүртлээ. Түүнд ивээн тэтгэгчийн шагнал болох 5 мянган ам.долларын үнэ бүхий Canon EOS 5D mark-II гардуулсан байна. Түүний бүтээл болох “Таван толгойн түйрэн” гэх энэ зураг эзэндээ уг шагналыг авчирчээ.
Уралдаанд нийт 80 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн аж.

Read More

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат “Sweetymotion” өнөөдөр БНСУ-г зорилоо. Тэд энэ сарын 20-нд Бүсан Гимхэ, 21-нд Мугпу, 22-нд Сөүл, 23-нд Куангжу хотуудад хамтарсан тоглолтоо хийхээр хүлгийн жолоо залж байгаа нь энэ ажээ. Үнэхээр 2011 онд уран бүтээлийн олз омог арвинтай байсан тэд энэ оны буюу 2012 оны анхны тоглолтоо ийнхүү

БНСУ-д суугаа элэг нэгт Монголчууддаа хүргэхээр хүлгийн жолоо заллаа.

Read More

Шинэ үе продакшныхан өнгөрөгч 2011 онд үнэхээр шинэ, шилдэг бүхний эзэд нь байж чадсан билээ. Тэд энэ оны анхны хошин шоу тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн. Тэдний “Шилдэг номерийн түүвэр тоглолт” энэ сарын 08-с эхлэн өдөр бүр 19н цагаас МҮЭСТОрдонд тоглогдож байгаа бөгөөд тус продакшныхан үзэгчдэд Шинэ шийдэл, Шинэ өнгө, Шинэ сэтгэмж, Шинэ мэдрэмж, Шинэ бүтээлийг өргөн барьсаар байгаа ажээ.

Read More

Хөшиг нээгдэхэд тайз хүнгүй байна. Танхимд үзэгдэх газарт нэгийг нь хаагаагүй хоѐр чемодон. Буйдангаар хувцас хунар тараан хаясан байна. Шалан дээр цана хийгээд зотон, зураг, мольберт зэрэг зураач хүний хэрэглэл. Арианагийн дуу. Сав суулга шургуулганд, халбага ширээ хайрцаганд, алчуур бүтээлэг шүүгээнд, тэнд бас болор таваг хундаганууд байгаа. /Гал тогооноос Арианаа түүний араас Блез гарч ирнэ. Ариана цанын хувцастай/

Read More

Жижгээ хүү Цондоолойгийн төрсөн өдрийн баярт оролцохоор явж байх замдаа аварга том өндөг олсноор бүх үйл явдал өрнөнө. Өнөөх том өндөгнөөс нь жинхэнэ динозаврын амь зулзага гарах бөгөөд тэр нь хүний хэлээр ярьдаг аж. Харин энэ үеэр муу ёрын сүнснүүд дэлхий дээр үлдсэн цорын ганц динозаврын үр зулзагыг устгахаар ирнэ. Муу санаат сүнснүүд тэрхүү өндөг

Read More

Монголын хүүхэлдэйн театр сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг тохиолдуулан “Том хамарт одой” жүжгээ арваннэгдүгээр сарын 5-17-ныг дуустал өдөр бүр 14.00 цагт тоглох юм байна. Харин бяцхан үзэгчдэдээ зориулан бага тайзнаа “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэрээ амралтын өдөр бүр 16.00 цагт толиулах ажээ. Жүжгийн тасалбар маш хямд бөгөөд их тайзнаа тоглогдох “Том хамарт одой” жүжгийг ердөө л 2500 төгрөгөөр үзэх боломжтой бол бага тайзнаа тоглох жүжгийг 1500 төгрөгөөр сонирхож болох нь ээ.

Read More