Эргийн бургасанд суун чагнаваас
Yелзэн урсах Туул голын ус нь
Эртний домог шивнэн ярих мэт
Yймцэх сэтгэлээ тогтоон,
Наран гэрэлд нvдэн аниваас,
Балар vеийн vзэгдэл ургаад
Надаар хэлмэрч хийж, тvvхээ
Багацуулд уламжлах гэсэн мэт …
Зохиогч: Урлаг
Эзэн болсон хүн минь
Эрх бага наснаас минь
Энхрийлэн өсгөж
Идэр цогыг гүйцэтгээд
Энэ бүхий юмаа
Итгэж мануулав.
Монголын Убаши хун тайж, уулын хар барс болсон урианхайн сайн Мажиг хоёулаа хангайн Хар булгаас харь дөрвөн Ойрдыг дайлъя гэж найман тумэн цэрэг мордож ирэхдээ Налху үхрийн даваа давж, Нал хар бүрэгт найман түмэн цэрэг хүрч ирж дөрвөн Ойрдын нутагт дөрвөн анги (туршуул) тавьж олж ядаад монголын Убаши хун тайж, сайн, муу, дунд гурвуулаа чуулган чуулаад урианхайн сайн Мажиг эхлэн олон сайдуудад Убаши хун тайж зарлиг болов.
Эрт цагт зургаан зүйл хамаг амьтан эх болсон илэрхий зөөлөн авирт илтэд хурдан
тонилгогч Ногоон Дара эх Янжин сүмд Дунжин гарвын хийдэд арван наснаас далан
долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Даяаны үндсийг бясалган
дүүргээд зургаан зүйл хамаг амьтны эх босон илэрхий зөвлөн авирт, илтэд хурдан
тонилгогч Ногоон Дара эх дээд сайн цагийн мянган бурхан, Шигмуни бурхан,
Очирвани бурхан, Оггоргуйн түмэн хуврагуудын оронд дээш нисэн өөд болов.
Лав лав явдалтай
Лам шар дээлтэй
Суг суг явдалтай
Сухай шар дээлтэй
/үнэг/
Найр найр мод
Наян салаа мод
Түр түр мод
Түмэн салаа мод
Мөчир болгон гишүүтэй
Гишүү болгон өндөгтэй
Өндөг болгон уурагтай
/хуш, самар/
Гүег хааны хөвүүн
Гүйж л, гүйж л явдаг
/голын ус/
Гүрний ээж гүзээгүй
Олны ээж оломгүй
/гол/
Дээрээс дэвс гэлээ
Дэлхий намс гэлээ
Хар хорхой атирав
Хадам эх уярав
/Тэнгэрийн дуу, цахилгаан, аадар орж, дэлхий сэргэх/
Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар
/жилийн дөрвөн улирал/
Хувилбар: Аав нь зожиг залхуу
Ээж нь эрхэм жаргал
Эгч нь сэрүүн тунгалаг
Хүү нь догшин цагаан
/жилийн дөрвөн улирал/
Дэмбэ дээвэр
Хамба хаяатай
/Тэнгэр/
Хайлан торгыг
Хайчилж болохгүй
/Тэнгэр/