Зохиогч: Урлаг

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна.

Read More

Хашааны гадаа пад падхийн дуугарч алаг бөмбөгөөр эзэнгүй айлын байшингийн ханыг бөмбөрдөн арваад насны гурван охин тоглоно. Дүүгээ унтуулах гээд аргаа барсан Навчаа . . . дүүдийхэн минь дээ бүүвэй бүүвэй. . .

Read More

Ам бүрээс нь рашаан булаг ундраад

Арц хүж агир зандны үнэр ханхлаад

Алаг цэцэг эрээнтэн цоохортоод

Алим жимс нь улайран багсайгаад

Алт мөнгө алмаас сувд

Аль бүгдээрээ гялтагнаад

Арын өтгөн ой шугуйд нь

Араатан гөрөөс сүлжилдээд

Read More

Эрт нэгэн цагт Шигэмүн бурхныг нирвааны дүр үзүүлэхийн урьд
Хурмаст тэнгэр Бурханд мөргөе гэж очив. Хүрч мөргөсний хойно Бурхан Хурмаст тэнгэрт зарлиг болгов: “Таван зуун жил болсны хойно ертөнцийн цаг смуун болох буй . Гэртээ харьж таван зуун жил болоод гурван хөвгүүнийхээ нэгийг илгээ .

Read More

Зуны дунд сарын арван тавнаа үдшийн сар өндийнхтэй яахан адил байдагсан билээ. Нар жаргахаас аль хэдийн гараад үдшийн цагаан гэгээ тасрах үед бараг тэнгэрийн оронд хадан манхайж байдаг бус уу. Сүүн цагаан гэрэлд нь өвс ургамал, навч цэцэг, уул толгод, дов сондуул цөм бараан сүүдрээ баруун хойш хаян нам гүм нойрсдогсон.
Одоо би ийм нэгэн цаг үеэс эхлэн өгүүлэх зүйлдээ оръё.

Read More

Эрьт урьд цагт долоон зуун борлог адуутай Доной баян гэдэг их баян хүн байжээ. Доной баян долоон зуун борлог адуугаа гадаад далайгаас усалдаг байжээ. Нэг удаа адуугаа услаад далайн хөвөөгөөр явж байсан чинь далай дээгүүр түүхий улаан уушиг хөвж яваа харагджээ.

Read More

Эрт урьд цагт эрийн сайн Хөх Хүлэг гэдэг баатар байжээ. Хөх хүлэг баатар дайн тулаан болоход түмэн цэргийн тэргүүнд орж дайсныг дардаг, тайван цагт үргэлж ан гөрөө хийж алс хол явж нар салхиар хань нөхөр хийж дөрвөн улиралаар зугаа цэнгэлээ болгодож байжээ. Нэг удаа Хөх хүлэг алс хол ан гөрөө хийхээр явж байсан чинь зам дээр нэг хүн уул нүхэлж зогсчээ.

Read More