Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Үнэн түүх…
Жүжиг

Үнэн түүх…

Урлаг Урлаг06/04/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11585_50003658[1]6461551892015-04-06-09-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нэгэн хосууд үерхээд 2 жил болжээ, тэр 2 бие биедээ маш их хайртай ба үргэлж нэг нэгнээ уучилж, өршөөдөг гайхалтай үлгэр жишээч хосууд байжээ. Хүүгийн ээж нь хүүг балчир байхад нь бурхан болсон ба хүү аав дээрээ өссөн юм гэвч түүний аав ээжийнх нь үхлээс болж архинд толгойгоо мэдүүлж хүүг хангалттай зовоож байжээ. Тиймээс охины гэр бүлийнхэн хүүд ар гэрээс нь болж дургүй байж гэнэ.

   Удалгүй тэр 2 ахлах сургуулиа төгөсч, хүү гадаад оронд тэтгэлэгээр суралцах болов. Тэр хоёрт маш их хэцүү байсан болов ч хүү “хайраа би чамтайгаа сайхан амьдармаар байна, тиймээс би боловсролтой, мэдлэгтэй нэгэн болох ёстой, би чамтайгаа үүрд хамт баймаар байна, тиймээс надтай сүй тавиач” хэмээн охиноос сүй тавихыг гуйжээ. Охины гэр бүлийнхэн хүүд дургүй болохоор тэр хоёр нууцаар сүй тавин бөгж солилцоод хүү гадаад оронд суралцахаар явж гэнэ…

   Хүүг явснаас хойш 3 жил өнгөрөв, тэр 2 үргэлж холбоотой байж, нэг нэгнээ маш их санаж үгүйлдэг байжээ. Гэтэл нэгэн өдөр охин машины осолд оров.. Охин сэртэл түүний гэр бүлийнхэн эмнэлэгийн орны хажууд түүнийг харан уйлж байв. Охин юу болсныг ойлгоод ээжийгээ тайвшир хэмээн хэлэх гэтэл түүнээс ямар ч авиа гарсангүй тэрээр тархины гэмтэлээс болж ярих чадвараа алджээ.

   Охин хэзээ дахин ярьж чаддаг болохыг хэн ч мэдэх аргагүй байв. Удалгүй охин эмнэлэгээс гарч хайртай залуугаа өөрөөсөө холдуулахаар шийдэн түүн уруу дахин хүлээхийг хүсэхгүй байна гэсэн захиа сүйн бөгжтэй илгээжээ. Энэ захиаг залуу аваад түүн уруу маш олон хариу захиа бичиж, түүн уруу залгаж, гэр бүлийнхэнтэй нь ч ярьсан байна. Гэвч залуу охинтой огтхон ч холбоо тогтоож чадаагүй билээ. Охины гэр бүлийнхэн өөр газар уруу нүүхээр болов. Охин найзууддаа болон түүнийг ярьж чадахгүй болсонг мэдэж буй бүх хүмүүст залууд хэлэхгүй байхыг хүсжээ.

   Охин 2 жилийн хугацаанд дохио хэлийг сайн сурч, баяр баясгалантай байх гэж маш их хичээдэг байв. Гэвч тэрээр хэчнээн хичээсэн ч залууг хором ч мартаж чаддаггүй ажээ. Нэгэн өдөр охины сайн найз ирж түүнд хайртай залуугийнх нь хуримын урилгыг өгчээ. Охин тэр урилгыг хараад тэр минь хайраа олжээ хэмээн баярласан ч нүднээс нь нулимс бөмбөрч байв.

   Тэгээд тэр урилгыг нээгээд үзтэл бэрийн нэр дээр өөрийнх нь нэр байгааг хараад мэл гайхан найзаасаа юу болоод байгааг асуутал, гэрт нь хайртай залуу нь орж ирээд түүнийг тэврэн дохион хэлээр “Хайрт минь би чамайгаа хэзээ ч орхихгүй, үүрд хамт байна гэж амласан шүү дээ. Би чинийхээ төлөө дохион хэлийг маш сайн заалгасан” гэв. 

Эх сурвалж: women-center.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025
Утга зохиол Урлаг

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл “Миний Анир” шүлгийн ном гаргажээ

20/05/2025
Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.