Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Хён Бинийг хүндэт сөрөх тагнуулаар томилжээ
Кино

Хён Бинийг хүндэт сөрөх тагнуулаар томилжээ

Урлаг Урлаг08/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Crash Landing on You” цувралын жүжигчин Хён Бинийг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны хүндэт сөрөх тагнуулын ажилтнаар томилжээ. Энэ нь саяхны хууль эрх зүйн өөрчлөлтөөс үүдэлтэйгээр сөрөх тагнуулын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагаа юм.

Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей өнгөрсөн хоёрдугаар сард Эрүүгийн хуулийг шинэчилж, тагнуулын гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөжүүлсэн. Нэмэлт өөрчлөлтийн дагуу тагнуул гэдэг нь зөвхөн дайсагнагч улсаар зогсохгүй бусад гадаадын улс болон түүнтэй адилтгах байгууллагуудын явуулсан үйл ажиллагааг хэлнэ. Өмнөд Солонгосын аюулгүй байдал эсвэл үндэсний ашиг сонирхлыг алдагдуулж болзошгүй аливаа гадаад мэдээллийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох нь сөрөх тагнуулын үүрэг.

Сөрөх тагнуул нь зөвхөн Хойд Солонгосын агентуудыг илрүүлдэг гэсэн олон нийтийн ойлголтыг өөрчлөхөд Хён Бин хувь нэмрээ оруулах юм.

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдээлснээр сүүлийн үед гадаадын этгээдүүдийн дэвшилтэт технологи, батлан ​​​​хамгаалах салбарын нууцыг хулгайлах оролдлоготой холбоотой хэргүүдийн тоо нэмэгдэж байгаа аж.

Хён Бинийг сонгосон шалтгаан нь 2023 онд гарсан “The Point Men” кинотой холбоотой. Тус кинонд Хён Бин Ойрхи Дорнодын зэвсэгт бүлэглэлээс Өмнөд Солонгосын барьцаалагдсан хүмүүсийг аврахын тулд дипломат албаныхантай хамтран ажиллаж буй Үндэсний аюулгүй байдлын албаны офицерын дүрийг бүтээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Кино Урлаг

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Кино Урлаг

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

О.Цагаанзам: Тууль бол тэнгэрийн философи

21/08/2026

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.