Бидний аяллын баг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ын Иркутск мужийг зорьсон юм. Монгол Оросын хооронд визгүй зорчдог болсноос хойш манайхан галт тэргээр зорчих нь багасч, машинаар явах болсон ч өвөл цагт Улан-Удээс Иркутск орох зам даваа гүвээ ихтэй тул галт тэрэг нь илүү тухтай найдвартай санагдсан.
Зохиогч: Урлаг
УДЭТ-ын уран бүтээлчид ирэх сарыг оюунлаг үзэгчиддээ зориулан “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлалаа. Сонгодог жүжгийн өдрүүд ирэх сарын 06-30-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Английн алдарт зохиолч У.Шекспирийн хайрын сонгодог дуулал болох “Ромео, Жульетта” жүжгийг ирэх сарын 6, 7, 8-нд үзэгчиддээ зориулах юм. Уг жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулснаар тоглоно.
Эдүгээ 29 настай дуучин бүсгүй Рианнаг Харвардын их сургуулиас хүмүүнлэгийн сайн үйлстнээр тодруулан шагнажээ. Дуучин бүсгүй тус сургуулийн 2017 оны шилдэг Хүмүүнлэгийн ажилтнаар шалгарч, Петер Ж.Гомесын шагналыг хүртсэн нь энэ аж.
Уран зургийн урлагт Монгол улсаа төлөөлөх уран бүтээлчид энэ сарын 24-26 -ны өдрүүдэд Британийн Оксфорд хотноо жил бүр зохиогддог олон улсын уран зургийн үзэсгэлэнд оролцох гэж байна. Урлаг, соёлын салбарын олон улсын томоохон арга хэмжээний нэг Оксфорд олон улсын урлагийн үзэсгэлэнд орчин үеийн уран зураачдын төлөөлөл болох Д.Батбилэг, Т.Отгонбаяр, Д.Түвдэндорж, Ч.Сэндэм, Х.Элбэгзаяа, С.Алтанцоож, О.Одгэрэл, М.Очир-Эрдэнэ, О.Молор-Од нарын 10 уран бүтээлч оролцоно.
Жүжигчин СТА, Г.Золбоот МУГЖ цолоор энгэрээ мялаахаар болжээ. Энэ талаар жүжигчин Г.Золбоотоос тодруулахад “Үнэхээр сайхан санагдаж байна. Энэ ганцхан миний баяр, миний шагнал биш. Олон хүн намайг МУГЖ цол хүртээсэй, цаг нь болсон байтал энэ хүн яагаад авахгүй байна вэ гэж миний өмнөөс дуугарч байсанд би үнэхээр их талархдаг. Олон хүний ерөөл буян, сайхан үгс биелэлээ олж байгаад баяртай байна. Түмэн олондоо баярлалаа. Хүнд хайрлагдаж, хүндлэгдэх хувь тохиол байж дээ л гэж баярлаж сууна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
“Хурд” хамтлаг маргааш 11:00 цагаас Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлажээ. Хэвлэлийн хурлаар баруун аймгуудын алслагдсан сумдын эмнэлэгийн нярайн тасагт техник тоног төхөөрөмж хандивлаж буйгаа зарлаж, эмнэлэгийн удирдлагуудад нь гардуулах юм байна.