Нарангийн сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг билээ. Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд Creme 21, Evoluderm,Enchanteur, Тулип, Мондент зэрэг Герман, Франц улсуудад үйлдвэрлэгдсэн өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн, Германы Storck брэндийн Toffifee, Merci, Nimm2 чихэр шоколад, АНУ-ын DelMonte, Австралийн Pfanner жүүс , Dr Rolz бохь, Германы Bon Bon Budies брэндийн хүүхдийн тоглоомтой чихэр, шоколад зэрэг бүтээгдэхүүнийг бөөний үнээр борлуулж байна.
Зохиогч: Урлаг
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран “Сэтгүүл зүй ба оюуны өмч” сэдвээр сонсгол, хэлэлцүүлгийг “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Сонсгол, хэлэлцүүлэгт “Глоб интернэшнл” ТББ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Мэдээллийн сайтуудын ассиоцаци, “Медиа порт” телевизүүдийн консорциум, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн сонины холбоо, МҮОНРТ, Gogo.mn сайт, “Оллоо” ХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
“Дархад дууны цоморлог” хэмээх энэхүү номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагааны санаачилгаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба эрхлэн гаргажээ. Энэхүү номыг Олон улсын эх хэлний өдөр буюу энэ сарын 21-нд нээх юм байна. Номын гол онцлог нь хээрийн байцаалт хийж, дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэсэн байна.
Од байраа олох хүртлээ гялалздаггүй ээ гээд үг байдаг даа. Хэн нэгнийг ингэж гялалзуулахад нь тусалж, бусдыг дуурайхгүйгээр өөрийнхөө стиль имиж буюу нүүр будалт үс засалт зөв хувцаслалт эдийн засгийн зөв хэмнэлт зэргийг бүрэн шийдэж, давуу талаа гаргаж чадаагүй нөхдүүдийг “Дасгалжуулдаг” нөхдүүдийг трайнер гэдэг.
Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ.
“ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадмын үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Их Монгол” болон “Нүүдэлчид”, “Хэмнэл” хамтлагууд орж байгаа ба 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмэйч зэрэг онцгой содон монгол гайхамшиг нэгэн тайзнаа цугларч байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан “МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ” үзэсгэлэнг монгол түмнийхээ үзэгч мэлмийг мялаан золгож байна. Уг үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.
Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны (МХөгЗХ) Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу 2017 оны 02 сарын 1-10 хооронд “Морин хуур” наадамд оролцох гишүүдийг бүртгэж дууслаа. Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, нийгмийн сэтгэлгээнээс үүдэн “Эх орны сэдэв”-тэй дуунууд энэ удаагийн наадамд зонхилж байна. Энэ утгаараа уран бүтээлчдийн сэтгэлгээ нь ард түмний толь мөн гэдгийг энэ удаагийн Морин хуур наадам илтгэнээ.
