Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»XIX-XX зууны үеийн тэмээний таваг хатгагч багаж хадгалагдаж байна
Музей

XIX-XX зууны үеийн тэмээний таваг хатгагч багаж хадгалагдаж байна

Урлаг Урлаг30/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завханы музейн угсаатны зүйн танхимд монголчуудын уламжлалт мал аж ахуйд хэрэглэж байсан олон төрлийн эд өлгийн зүйлс хадгалагддаг. Үүний нэг онцлох үзмэр нь XIX-XX зууны үед хэрэглэгдэж байсан тэмээний таваг хатгадаг багаж юм.

Энэхүү багаж нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, баян Пүрэвжавын хэрэглэж байсан эдлэл бөгөөд тэрбээр олон тэмээгээр жин тээж явахдаа ашиглаж байжээ.

Дархны аргаар давтаж ширээж, хатаан дулааны боловсруулалт хийсэн, үзүүр хэсэгтээ сүвэгчтэй уг багаж нь холын аянд тэмээний таваг хатгах, улдах, гэмтэл гарсан үед ширээр бүрж ширлэх, хагарсан хэсгийг үдэх зэрэг зориулалттай байв.

Багажийн бүрдэлд зориулалт тус бүрдээ гурван төрлийн шөвөг үдэгч багтдаг. Мөн хоёр талдаа иртэй хутга нь зангилаа болон үдээсний товгор хэсгийг далд үдэхэд зориулан ташуу ярахад хэрэглэгддэг байжээ.

Тус үзмэрийг 1983 оны аравдугаар сарын 20-ны өдөр Пүрэвжавын хүү П.Лхагваас 15 төгрөгөөр худалдан авч музейн сан хөмрөгт бүртгэжээ.

Түүнээс хойш уг багаж нь музейн байнгын үзмэрт дэглэгдэн, монголчуудын мал маллагааны уламжлалт арга ухаан, соёлын өвийг сурталчлан таниулах ач холбогдол бүхий үнэт өв болон хадгалагдаж байна.

Тэмээний таваг буюу хөлийн ул хагарах, эвэрлэг бүрхүүл үүсэх үед тэмээчдийн хэрэглэдэг энэхүү тусгай багажийг тэмээний таваг хатгагч, мөн ерөнхийлж тэмээний тавхай засах хутга, зүү хэмээн нэрлэдэг. Энэ нь тэмээний хөлийн уланд үүссэн хатуу эвэрлэгийг авч, шархыг цэвэрлэх зориулалттай үзүүртэй, хатгагч хэрэгсэл юм.

Говийн хатуу хөрс, халуун уур амьсгалын нөлөөгөөр тэмээний таваг хагарч, үрэвсэхээс сэргийлэх, эвэрлэг ургасан хэсгийг цэвэрлэхэд уг багажийг ашигладаг байжээ. Ингэснээр тэмээний бэлчээрлэлт, ачаа тээвэрлэлтийн явцыг хөнгөвчилж, малын эрүүл мэндийг хамгаалах боломж бүрддэг байна. Тэмээний таваг хатгах арга нь малчдын уламжлалт мэдлэг, туршлагад тулгуурласан маллагааны нэгэн чухал хэлбэр бөгөөд өнөөдөр соёлын өвийн үнэт жишээ болон музейн үзмэрт хадгалагдаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

22/07/2026
Музей Урлаг

“Чингис хаан” музейнхэн цахим мэдээллийн самбар ашиглаж эхэллээ

16/07/2026
Музей Урлаг

Хөвсгөл аймгийн Төв музей өдөр бүр ажиллаж байна

14/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.