Дуучин Ч.Анугийн арын албыг зохицуулж, сайн туслагч нь байж чаддаг цорын ганц хүн бол түүний дүү Ч.Номинхолбоог гэдэг. Эгчтэй нь холбоод уячихсан юм шиг байнга хамт явдаг түүнийг Анугийн хуулбар гэхэд хилсдэхгүй. Тэгвэл нэг хэсэг Ч.Номинхолбоод гадаадын загварын агентлагаас гэрээ байгуулах санал ирсэн гэх яриа гарсан нь олон хүнийг алмайруулаад авсан. Харин өдгөө тэд өөрсдийн дэлгүүрийнхээ барааг өмсөж, өөрсдөө моделоо хийж буй аж. Ямартай ч нэг сайхан өдөр загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирэхийг үгүйсгэх аргагүй л юм.
Зохиогч: Урлаг
1. Таны сонсох хамгийн дуртай дуу – Таны амьдралд тохиолдсон, сэтгэл бодолд тань хадаастай байдаг тэр нэг чухал үйл явдалтай холбоотой байдаг. Энэ нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдсон билээ.
Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковийн дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Шехеразада” симфони чуулбарыг 2017.01.26-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
БНХАУ-ын “Miss Tourism International 2016” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар 69 настай Хан Бин тодорчээ. “Miss Tourism International” тэмцээн нь Хятадын аялал жуулчлал, соёлыг дэлхийд таниулах болон дотоод гоо үзэсгэлэнг тодотгох гол зорилготой аж. Тиймээс уг тэмцээнд 40-75 насны эмэгтэйчүүд оролцдог байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурагчдын амралтыг энэ сарын 30-ны өдөр хүртэл сунгасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр мэдээллээ.
Дуучин Ч.Цэлмүүн Япон улсад хэсэг хугацаанд амарч байна. Хэдий амарч яваа ч шинэ уран бүтээлээ хийж үнэнч фэнүүддээ хүргэлээ. Түүний “DEFINED Album-д багтсан “Хаа нэгэн газар” дууг та бүхэндээ сонирхуулж байна. Тэрээр “Удаан хүлээлгэсэн дуу минь бэлэн боллоо. Энэ дуу нь 11 жилийн өмнө аав минь зохиосон дуу байгаа юм. Сонсох бүрдээ гитар тоглон суугаа аав маань харагддаг….. Ингээд охин нь олон жилийн дараа энэ дууг нь дуулж хайрт сонсогчиддоо зориуллаа. Хэдий Монголдоо байхгүй ч дэмжиж мөн хамтарч ажиллаж байгаа хүн нэг бүрт баярлалаа” гэв.
Шинэ жилийн баярын өнгөлөг сурталчилгаанууд дуусч, шинэ оны анхны өдрөөс эхлэн хэвийн боовны хэв шинжийг гайхуулсан мэдээлэл биднийг бүрхлээ… Энэ цаг үед “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд уламжлалт сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийв. 140 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй талаар албаныхан онцолж байлаа. Энэ нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт гэнэ. “Анхдагч хямд үнээр ард түмэндээ үйлчилье” уриа дэвшүүлсэн энэ танхимд бараа, бүтээгдэхүүний үнэ 50 хүртэл хувиар хямдарсан тухай ч ярив.