Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 26. Ангараг гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр.
Зохиогч: Урлаг
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь болон тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа,Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
Америкийн кино урлагийн академи 89 дэх удаагийн Оскарын наадамд оролцох нэр дэвшигчдийг зарлалаа. Найруулагч Дэмьен Шазелийн “Ла Ла Ланд” мюзикл кино хамгийн их буюу нийт 14 номинацид нэр дэвшчээ. Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэн болохоор энэ жил өрсөлдөх хүмүүсийн нэр тодорхой боллоо. Оскарын шагнал гардуулах ёслол ирэх сарын 26-нд болох юм. Ингээд 89 дэх удаагийн оскарт нэр дэвшигчдийг танилцуулъя.
Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа Монголын Сайтын холбооноос энэ сарын 27-ны өдөр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч ” сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна.
Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нарын “Хайрын бэлэг” шинэхэн уран бүтээл мэндэллээ
Яруу тансаг Монгол аялгууг поп операгийн гайхамшигтай хослуулан үзэгч, сонсогч түмэндээ тоглолт болгон хүргэхээр “Uvertura” хамтлаг бэлтгэл ажилдаа хэдийн ороод байгаа билээ. Тоглолт энэ сарын 31-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас ганцхан удаа болох юм.
Монгол поп “Увертюра” хамтлагийн залуус “Залуу малчдыг дэмжих аян”-ы хүрээнд “Монгол минь” тоглолтоо энэ сарын 31-ны өдөр тоглохоор товоо зарлаад байгаа билээ.
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан үхэр сарын 28. Буд гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр.
