Монголын урлагийн ертөнцөд тод мөрөө үлдээж яваа поп опера “Увертюра” хамтлагийг даацтай уран бүтээлтэй, мэргэжлийн хамтлаг гэдгээр нь сонсогчид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл тус хамтлаг удахгүй шинэ цомгийн баяраа хийж “Залуу малчдад туслах аян”-ыг дэмжиж, эх орноо тойрон аялан тоглолт хийхээр болжээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.
Зохиогч: Урлаг
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгч тодруулдаг утга уянгын “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болохоор товлогдсон.
Өнөөдрийн байдлаар “Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлээд байгаа аж. Урд жилүүдээс олон найрагч шүлгээ илгээсэн ч дүрэм ёсоор шилдэг 30 бүтээлийг шалгаруулж, тайзнаа өрсөлдүүлэх юм. Яруу найрагчдын бүтээл хүлээж авах хугацаа өнөөдөр буюу энэ сарын 20-нд дуусах юм байна.
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 23. Сугар гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, говь талын нутгаар хүйтэн салхитай байна.
2017 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг.Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Эг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
Алдарт хосууд болох Rain Kim tae hee нарын хурим Солонгосын нэгэн католик сүмд өндөр хамгаалалалтын доор гэр бүл дотны найз нөхөд хүрээнд ёслол төгөлдөр болж байна Хосуудын хуримын үйл ажиллагаа өндөр хамгаалалт нарийвчилсан төлөвлөөгөөний хийгдэж байгаа бөгөөд одоогийн албан ёсоор хуримын зураг хэвлэлд нийтлэгдээгүй ба албан бус эх сурвалжаар зочдын зураг сошиалд нийтлэгдсэн байна
Яруу тансаг Монгол аялгууг поп операгийн гайхамшигтай хослуулан үзэгч, сонсогч түмэндээ тоглолт болгон хүргэхээр “Uvertura” хамтлаг бэлтгэл ажилдаа ороод байна. Монгол поп, опера “Uvertura” хамтлаг хоёр дахь бие даасан “Монгол минь…” цомгоо сонсогч түмэнд хүргээд зогсохгүй цомгийн баяраа энэ сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа үзэгч, сонсогч түмэндээ зориулан тоглох юм. Улмаар Монгол улсын бүх аймгаар аялан тоглохоор болжээ.
Гэрээ өнгөлөг харагдуулах мөн хоосон цагаан өрөөг хэрхэн тохижуулж эхлэх талаар хэдэн зөвлөгөөг хүргэж байна. Цагаан ханууд нь олон өнгөний гайхалтай чимэглэл болж чаддаг. Хаанаас эхлэхээ мэдэхгүй, хоосон хана ширтэн зогсож буй хүмүүсд зарим нэг сонирхууштай санаануудыг санал болгож байна.
Түүнийг Tracy Lagondino гэдэг. 1974 онд төрсөн бөгөөд өөрийгөө эрэгтэй хэмээн бодож нэрээThomas Beatie болгосон өөрчилсөн. Тэрээр Дэлхийн хамгийн анхны жирэмсэн эрэгтэй гэдгээрээ хэдийн танигдсан. Тэрээр нэг биш, хоёр ч биш, бүр гурван удаа төрсөн.
