Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Хэний ч буруу биш
Театр

Хэний ч буруу биш

Урлаг Урлаг11/03/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Буруу. Тэр чинь буруу, энэ чинь буруу. Тийм байх ёстой, ингэх л учиртай…

Дэндүү залхмаар үгс шүү. Яг л аль нэг сүмийн номлол шиг. “Тэгвэл тэр үргэлж магтан дуулж, өргөн түүчээлээд байгаа ЗӨВ гэгч нь юу юм бэ. Аав, ээж, багш, томчуудын хэлснээр байхыг эсвэл тиймээр нэрлээд байна уу, тэд л зөв зүйтэй байдаг уу” гэх олон асуултад “Про” театрын уран бүтээлчдийн “ТҮҮНИЙ БУРУУ” жүжиг хариулт өгчээ.

ХААЛГА БОЛГОНЫ ЦААНА ӨРӨӨ БҮРД КОСТЯ НАР БҮГЖ БАЙГАА

Амьдралын олон зүйлийг өөрийнхөөрөө мэдрэх гэсэн үе бол өсвөр нас. Үүнтэй зэрэгцэн бүх зүйл төвөгтэй, тээгтэй байх бөгөөд тийм хоёр зэрэгцлийг давах гэж хэрдээ л хичээцгээнэ. Яг ийм үед нь хэн нэгэн захиргаадаж, зааж, бүр дүрэмдэх гэвэл ёстой дөргүй бух шиг л зөрүүдэлж, бүгдээс өөрийгөө тусгаарлана. Лав миний л өсвөр нас тийм байсан санагдаж байна. Багш нар хичээлээ сайн хийх ёстой л гэнэ. Аав, ээж үгэнд ордог, дүү нараа хардаг дуулгавартай охин байлгах гэж зүтгэнэ. Хүнд сайн болно. Хайрлана, орхигдоно. Ёстой бүгдийг мэдэрч, бүгдтэй сэтгэл зүйгээрээ тулна. Үнэндээ ганц өсвөр нас ч биш аав, ээж болоогүй хүн бүрийн дотор ийм нэг цухалдал, тэсрэлт, тэмцэл үймж, чөлөөтэй, дураараа, хүссэнээрээ байхын  хүслэн үргэлж оргилон байдаг. Гэвч оршихуйн ийм зоргоорт “БУРУУ” гэх үгтэй томоос том пайз ямагт сөрж, барьж, боож, хянаж байдаг.  Үүнийг,  хүүхдүүдийн дотор яг нэг тийм үймээн зөрчил төрж, яахаа мэдэхгүй давчдаж, зарим нь сөргөж, өөр нэг нь эвлэрч явааг  “Про” театрын уран бүтээлчдийн  “Түүний буруу” жүжгийн Костягийн дүрээс харж болохоор байна. Айл болгоны хаалгыг тогшоод харвал өрөөндөө бүгсэн Костя олон байгаа. Тэд аав, ээжийнхээ үгийг сонсохын оронд чихэвчээ зүүж, өрөөндөө бүгж, өдөржин интернэтэд өнжих нь дээр гэж үздэг. Тэд хэзээ ч үгийг үг гэж хүлээн авдаггүй бөгөөд харин үглэлт, яншаа байдал л гэж ойлгодог, түүндээ бат итгэдэг. Өрөө, дуртай дуу, интернэт ертөнц бол тэдний эрх чөлөө, хэн ч юу ч гэж захиргаадахгүй орон зай нь.

“ЭХИЙН САНАА ҮРД, ҮРИЙН САНАА УУЛАНД”

Монголчуудын үнэт сургаал үгс дотор ийм нэг хэлц бий. “Түүний буруу” жүжгийг үзэж суухад Костяг хэдийгээр ойлгож байсан ч нөгөө талд ээжийг нь ч өрөвдөх, хайрлах сэтгэл төрсөн. Ээж, аав байна гэдэг мэдээж үр хүүхдэдээ бүхнээ зориулж, тэднийхээ сайн сайхны төлөө амьдардаг. Мэдээж үүнийг үгүйсгэх аргагүй ч шууд л “Ийм бай, тийм бай” гээд албадвал хэн захиргаанд орох гэж. Харин найз нөхөр шиг нь байж ойлговол, цаг үе, үзэл бодлыг нь хүндэтгэвэл ямархан үр дүн гарч байгааг тус жүжиг мөн л үзүүлж байна. Нөгөө талаар “Би эрх чөлөөтэй. Өөрийнхөөрөө байна” гээд аав, ээжийнхээ өөдөөс хэдэрлэж, бүр байхгүй болоосой гэж бодож болохгүй шүү дээ. Алив юманд хэмжээ бий. Хэдэрлэлээ хэдэрлэлээ гэхэд ээжийгээ үхсэнээр бодно гэдэг бол эвдрэл. Бүр сүйрэл.  Гэхдээ тийм дайны тэмцэл, бодол байж гэмээнэ бас ухаарал гэгч нь хүчтэйхэн ирдэг шиг.

ЯГ Л ЭНЭ  ЦАГ ҮЕД ТОХИРНО

Залуусын сонсож байгаа дуу хүртэл “Хааяа би муу байж болох уу. Зөвшөөрөлгүйгээр зөрчиж болох уу….” гэх үгтэй байгаа энэ цаг үед хэн бүхний цаг мөч бүхэнд ус, агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол эрх чөлөө, эрх дураар байдал. Хүсэл сонирхлоороо байх, өөрийнхөөрөө байх гэх агуулга бол орчин цагийн залуус бидний гол имиж болсон. Энэ ч утгаар ийм үзэл бодол, оршихуйтай залуустай энэ цаг үед энэ жүжиг театрын тайзнаа тавигдаж байгаа нь яг л тохирч. Хүүхдүүдийнхээ чухам яагаад байгаа учрыг олохгүй, загнаж нэг, аргадаж нэг, бүр гуйж нэг, гуйлгаж нэг үзээд ч арга үл олж ядан байгаа аав, ээжүүд өнөөдөр олон л байгаа. Тэгвэл тэвдэж, санааширч суухынхаа оронд Костягийн ээж Татьянагийн аргыг хэрэглээд үзээрэй. Нээрээ л хамгийн шилдэг арга бол найз нөхөр шиг нь, тэр дундаа үеийн юм шиг харилцахад л болдог байх нь. Үүнийг та бүхэн “Про” театрын уран бүтээлчдийн “Түүний буруу” жүжгийг үзээд мэдэх болно. ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолч Андрей Иванов энэ зохиолоороо олон аав, ээж, хүүхдүүдийн харилцаанд эерэгээ нөлөөлж, тэднийг бие биетэйгээ ойлголцоход нь тусалсан байх аа гэж итгэж байна. Үнэхээр асуултынхаа хариуг олно шүү, аав, ээжүүд ээ. Гол нь таагүй харилцаанд хэн ч буруу биш. Харин цаг үе, үзэл бодол, хүсэл зорилго нь хоорондоо зөрчилдөж хэн нэгнийг нь буруутан болгодог. Ерөөсөө хэний ч буруу биш…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Серебряная шпага” буюу “Мөнгөн сэлэм” олон улсын фестивалиас Монголын уран бүтээлчид “Мөнгөн сэлэм” цом хүртлээ

19/04/2026
Театр Урлаг

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026
Театр Урлаг

“Намайг дагуулаад яваач буруу” драмын жүжгийн талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

16/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

20/04/2026

Хятадын андроид робот хагас марафонд хүнтэй уралдан түрүүлжээ

20/04/2026

ФОТО: Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн гэрэл зургаас

20/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.