Зохиогч: Урлаг

Тодруулбал, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Read More

Баянзүрх дүүргийн 24-р хороонд амьдардаг 63 настай Цэцэгээ эмээ болон 2 сартай бяцхан хүүхдийн талаархи мэдээлэл интернэтээр багагүй цацагдсан. Тэгвэл өнөөдөр тэд маань хандив тусламж үзүүлсэн олон сайхан хүний буянгаар шинэ гэртэй болж өвлийг өнөтэй давах нүүрс түлээ, дулаан хувцас гээд олон зүйлсээр дутхааргүй боллоо.

Read More

Өчигдөр Тайландад нэгэн аймшигт бас “эмгэнэлт хэрэг” гарчээ. Тайландын нэгэн иргэн санаандгүйгээр гол руу унасан байна. Тэрээр сэлж чаддаггүй байсан бөгөөд уйлж, бусдаас тусламж хүсчээ.

Read More

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулахаар боллоо.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 22. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр.

Read More

Малчид, тээвэрчид, иргэдэдзориулсан мэдээ: 19-21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, хүйтний эрч чанга хэвээр байна.

2017 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын голын хөндийгөөр 24-29 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 12-17хэм хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 хэм хүйтэн байна.

Read More