Зохиогч: Урлаг

Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.

Read More

True sign of intelligence is not knowledge, but imagination”,

“Mathematic will get you from A to B. Imagination will take you everywhere”

.. гэх мэт “imagination” –ыг магтсан ишлэлүүдийг Эйнштэйн, Томас Эдисон, Стив Жобс нарын суутнууд хэлж, түүнийг нь манайхан янз янзаар орчуулж цахим орчинд тараах болж. Ихэнхидээ л “imagination” –ыг ”төсөөлөл” гэж махчлан буулгадаг. Жишээ нь “Математик А цэгээс Б цэг хүрэхийг л заана, харин төсөөлөл хаа ч хүрэхийг заана”, “Мэдлэг биш төсөөлөл илүү чухал” гэх маягаар. Эйнштэйн өөрөө физикч, түүний харьцангуйн онол математик тооцоогүй төрөх боломжгүй учир “математик нь чухал биш, математик сэтгэхүй чухал” гэсэн санаа дурдсан байх.

Read More