Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүүхэд айж, цочих үед хэрэглэх ардын арга
Дуу хөгжим

Хүүхэд айж, цочих үед хэрэглэх ардын арга

Урлаг Урлаг15/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1473900492_57d755215553e0.881800365369637152016-09-15-15-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал "Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.
 
"Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг "гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийг хөлсийг гаргахдаа: Сосорбарам бурханы зүрхэн тарни "Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.
 
"Ширгээх дом заслыг манай баруун аймгуудад голлон хэрэглэдэг. Асч байгаа гал, цог дээр давс цацахад "пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн "Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” /гурван удаа/ гэж амандаа шившин уншина.
 
Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.
 
-Хүүхэд чинь шөнө уйлж цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөөрэй.
 
-Галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй.
 
-Уулын болор хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг.
 
-Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.
 
Мөн хүүхэд халуурч бүлээрэн ханиад томуу тусах үед "Долоон бурханд ус адислуулж өгөх гэж” үдэш орой гэр дээр тавьж дараа нь хүүхдэд уулгадаг. Халхчуудын дотор хүүхэд ханиад хүрэхэд хамрыг хөөдөх, хар цагаан рашаанаар хүүхдийг угааж буруу үүдээр гадагш цацдаг байв. Хүүхэд "хөлсөж” бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр хэрэглэдэг.
 
эх сурвалж: www.hiub.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.