Зохиогч: Урлаг

Дэлхийн шоу бизнесийн хамгийн гоёмсог хосын нэг болох загвар өмсөгч Жижи Хадид, дуучин Заян Малик нар хагас жил үерхсэний эцэст хоёр тийш болжээ. Дуучин залуу Викториа секретийн загвар өмсөгч халуухан бүсгүйг хаясан байна. Дуучин залуу маань үзэсгэлэнт бүсгүйтэй оройн зоог барьж суугаад түүнийг гэнэт ганцааранг нь орхиод гарч оджээ.

Read More

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулах комисс байгуулагдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагджээ.

Read More

Алс холын Ливан улсын жуулчин Нессим Стивенсон өнгөрсөн намар Монголд аялжээ. Түүний зорилго нь Монголын талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, баримтат кино бүтээх явдал байлаа. Монгол Улс түүний хувьд сэтгэл хөдөлгөсөн, урьд өмнө үзэж харж байгаагүй ертөнц байв. Эх орондоо хариад Нессим богино хэмжээний кино хийн үзэгчдэд танилцуулсан нь олон хүнд ихэд таалагджээ. Тавхан минутын бичлэгээр тэрбээр Монголын онгон зэрлэг байгаль, эелдэг, нээлттэй ард түмнийг гарган харуулж чадсан юм.

Read More

Буриадын Улаан-Үд хотод есдүгээр сарын 11-16-нд “Алтан Сэргэ” олон улсын театрын наадам болж байгаа билээ. Энэхүү наадамд манай улсаас Ромео Жульетта жүжгээр оролцохоор болжээ. Өнгөрсөн жилүүдийн хувьд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгүүдээр амжилттай оролцоод ирсэн юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 16. Сугар гараг. Шувуун хушуут одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Read More

Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.

Read More