Зохиогч: Урлаг

ДМАЭМБ-ын 91 дүгээр ерөнхий чуулган 2024 оны 5 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдаж байна. Монгол Улсаас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ДМАЭМБ-ын Монгол дахь төлөөлөгч Др А.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг мөн Монгол улсаас Франц улсад суугаа Элчин Сайд У.Нямхүү болон бусад төлөөлөгчид оролцож байна. Тус чуулганд ДМАЭМБ-н гишүүн орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 1000 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд энэ жил ДМАЭМБ-ын 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой. ДМАЭМБ-ын чуулганаар тус байгууллагаас дэлхийн болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний тайлан, стандарт, зөвлөмж аргазүйг хэлэлцэж байна. 2024 оны ерөнхий чуулганаар тус байгууллагын ерөнхий…

Read More

Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчин 2021 онд улсын хэмжээнд бүх аймгийн 280 гаруй суманд тархаж эндемик хэлбэртэй болсон. Дээрх өвчнүүдтэй тэмцэх стратеги батлан хэрэгжүүлсний үр дүнд 2024 он гарсаар өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Иймд дээрх өвчнүүдийн байгалийн вирусийн эргэлтийг тогтоох зорилгоор жил бүр халдвар илрүүлэх тандалтыг зохион байгуулдаг бөгөөд 2024 оны төлөвлөгөөт тандалтыг МЭЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу бүх сумдыг хамруулан зохион байгуулж байна. Тандалтын үр дүнгээр мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөлтийг боловсруулах юм.

Read More

Монгол улсад 2021 онд улсын хэмжээнд бүх аймгийн 280 гаруй суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин тархсан. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 2022, 2023 онд улсын хэмжээнд бүх үхэр, гахай, цаа бугыг жилд хоёр удаа дархлаажуулснаар 2023 онд өвчлөл дахин бүртгэгдээгүй. Иймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2024 оны хуралдаанаар дэмжсэнээр газрын дарга, ерөнхий малын эмчийн шийдвэрээр 2024 онд улсын хэмжээнд өвчлөмтгий бүх үхэр, цаа буга, гахайг хоёр удаа дархлаажуулснаар шийдвэрлэж, хаврын дархлаажуулалтыг 5 сарын 25-наас улсын хэмжээнд эхэлж байна. Малчид, мал бүхий иргэд олон улсын худалдааны хоригтой мал,…

Read More

Мал эмнэлгийн ерөнхий газар нь ‘Дэлхийн зөн Монгол’ ОУБ-тай хамтран CRC төслийн хүрээнд “Тархвар зүйн судалгааны аргазүй” сургалтыг Дорнод, Дундговь, Говь-Алтай, Увс аймагт 2024 оны 4 сарын 8-наас 5 сарын 1-ний өдрийн хооронд зохион байгууллаа. Сургалтад тус аймгуудын Мал эмнэлгийн газар, тасаг, нэгжийн нийт 350 малын эмч, мэргэжилтэн хамрагдаж, мал эмнэлгийн тархвар зүйн талаарх мэдлэг ур чадвараа дээшлүүллээ. Сургалтанд хамрагдсан малын эмч, мэргэжилтнүүд нь тархвар зүйн арга аргачлалыг ашиглан мал эмнэлгийн арга хэмжээг төлөвлөх, үнэлэх, халдвар гарсан үед дэгдэлт болон шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг хийх ур чадвар эзэмшсэнээр орон нутгаас ирүүлсэн халдварт өвчний мэдээлэлд дүн шинжилгээ хийн тархвар зүйн…

Read More

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд сум, дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, тархвар зүйч нарт “Орон нутгийн мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах” сэдэвтэй нэгдсэн сургалтыг анх удаа хийлээ. Сургалтад улсын байцаагч, тархвар зүйч нийт 500 гаруй албан хаагчид оролцлоо. Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, НҮБ-ийн ХХААБ, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран зохион байгуулж байна.

Read More

Мал эмнэлгийн ерөнхий газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран мал эмнэлгийн нэгдсэн системийг 2017 оноос эхлэн хөгжүүлж, туршин 2019 онд улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлсэн. Энэхүү системээр мал эмнэлгийн байгууллагын баталгаажуулалт, гүйцэтгэл, төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлдэг. Мал эмнэлгийн ерөнхий газар энэхүү нэгдсэн системд мэдээллийн технологи, аюулгүй байдлын тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн хөндлөнгийн байгууллага буюу Инфо Сек Плас ХХК-аар “мэдээллийн технологи, аюулгүй байдлын аудит”-ыг хийлгэлээ. Инфо Сек Плас ХХК нь аудитын дүнг МЭЕГ-ын удирдлагуудад танилцууллаа. Тус систем нь маш чухал үүргийг гүйцэтгэж байгааг тодорхойлон, цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар санал солилцлоо. Энэхүү систем нь Монгол улсад хэрэгжиж байгаа төрийн байгууллагуудын цахим системүүдтэй холболт хийж,…

Read More

Дэлхийн банкнаас Монгол Улсад ажиллаж байгаа техникийн зөвлөгөө өгөх баг нь Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээгээр цаашид дараагийн шатанд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлох зорилго тавин ажиллаж байна. Тухайлбал, малын вакцины хангамж, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх замын зураглалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулж байгаа энэхүү замын зураглалд Монгол Улсын өнөөгийн болон цаашдын хэрэгцээнд нийцсэн, олон улсын сайн туршлагад тулгуурласан бодлого, стратеги, бизнесийн загварыг тусган оруулах юм. Дэлхийн банкны Ахлах эдийн засагч, Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх багийн ахлагч Ситарамачандра Мачиражу…

Read More

Мал эмнэлгийн ерөнхий газраас мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5368:2018 стандартын хэрэгжилтийн улсын үзлэгийг аймаг, нийслэлийн 330 сум, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий болон төрөлжсөн, тусгай мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг хамруулан зохион байгуулахаар холбогдох тушаал, удирдамжийг гарган үзлэгийг эхлүүлээд байна. Стандартын хэрэгжилтийн үзлэгийг мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд болон МҮМЭХолбоо төрийн бус байгууллагатай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж МЭҮН-ийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцаж өгөгдсөн үзүүлэлтийг үзэж дүгнэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг таниулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар зөвлөн тусална. Стандартын хэрэгжилтийн үзлэг зохион байгуулснаар анхан шатны нэгжийн мөрдөж буй…

Read More

МЭХ-ийн Вирус судлалын лабораторийн түүхт 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн сургууль, “Биокомбинат” ТӨХХК, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, нийслэл болон аймгуудын мал эмнэлгийн газрууд, багш, эрдэмтэн судлаачид, малын эмч нар бүхий нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна. Монгол улсад шинээр болон дахин сэргэн гарч буй вирусийн гаралтай халдварт, гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдал, зарим судалгааны ажлын үр дүн, мал амьтны вируст өвчний оношлогоо болон тэмцэж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд олон нийтэд хүргэнэ. Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол…

Read More

Хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох The Сinemato оркестра тайлбарт концертыг сурагчдын амралтад зориулан тоглоход 2-хон хоног үлдлээ. “Хөгжим-хүүхдийн боловсролд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролд мэдлэг олгох тайлбарт концертыг дөрөвдүгээр сарын 6,7-нд 14:00 цаг болон 17:00 цагуудаас “Хүүхдийн урлан бүтээх төв”-д ердөө дөрөвхөн удаа тоглох юм. Тус тоглолтын онцлог нь: Аниме болон Холливудын шилдэг хүүхэлдэйн кино болон хүүхдүүдийн дунд трэнд болоод байгаа шилдэг киноны хөгжимнүүд 100% амьд тоглолт Тайз дэлгэц сүүлийн үеийн технологийг ашигласан төгс шийдэл Хүүхдийн тань үзэх…

Read More