Зохиогч: Урлаг

Сар дэлхийд ойртох үед амьтны үржихүйн үйл явц идэвхжиж төрөлт нэмэгдэнэ. Дэлхийн бүх амьтад соронзон орны халхавчинд түшиглэн үрждэг жамтай. Сарыг их долоон гарагт оруулан тооцно. Түүнийг Самгарди хэлээр Сумъяа, Төвдөөр Даваа гэж нэрлэдэг. Хүйтэн чийглэг чанартай билиг гараг юм. Тэр нь нийгмийн үйл явц, түүний өнгө аяс, усан замын тээвэрт онцгой нөлөөлөл үзүүлнэ. Тэрээр усан махбодтой, эмэгтэй хүний сүлдийг эрхшээж, хувцасны хишиг даллана. Энэ гарагт эм найруулах, даллага авахуулах, хувцас авах, шүтээн босгох, бэрийн үйлд сайн, харин номонд суралцах, замд гарах, хувцасаа хүнд өгөх, шинэ хувцас өмсөх, лус бүү тахь хэмээн номлосон нь бий.

Read More

Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршжээ.

Read More

ӨМӨЗО-ны кино найруулагч Ө.Батбагана манай улсад хүрэлцэн ирж кино бүтээх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл авъяаслаг найруулагч маань Монголын кино урлагийн шилдгүүдтэй хамтарч нэгэн сайхан уран бүтээл туурвижээ.

Read More

Чойжин ламын сүм музей жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 2015 онд “Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ жил Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг 2016 оны 09 сарын 14-ний өдөр 19.00 цагт зохион байгуулах гэж байна.

Read More

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 13. мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 12. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Мод Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм…

Read More