Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уртын дуучдын олон улсын уралдаанд өндөрлөж шилдгүүдээ тодрууллаа
Нийгэм

Уртын дуучдын олон улсын уралдаанд өндөрлөж шилдгүүдээ тодрууллаа

Урлаг Урлаг13/09/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
527-14736567544vh2rt7iuca8brg0m87213gemn1755579982016-09-13-10-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.

Их дуучны мэндэлсний 85 насны ойг СУИС-ийн эрдмийн хамт олон 2016 оны намрын дунд улаагчин тахиа сарын долооноос есний өдрүүдэд үр хүүхэд, шавь нар, анд нөхдийнх нь санаачлан байгуулсан “Норовбанзад” сантай хамтран тэмдэглэж буй дор Норовбанзад гуайн нэрэмжит олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулсан юм. Тус тэмцээний “Б” буюу “Авьяастан” ангилалд Б.Хүрэлбаатар түрүүлж, Г.Оюун-Эрдэнэ, М.Өлзийбат, С.Дэлгэрмаа нар удаалав.

Харин “А” буюу “Мэргэжлийн дуучдын ангилал”-д “Хос шарга” дууны эзэн, ҮДБЭЧ-ын дуучин Ц.Түмэнжаргал тэргүүн байрт шалгарлаа. Уралдаанд 201 уртын дуучин өрсөлдсөнөөс хамгийн бага нь Дундговь аймгаас 8 настай охин, ахмад нь 86 настай дуучин байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026

Жонни Деппийн тоглосон шинэ киноны анхны трейлер цацагдлаа

25/09/2026

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.