Зохиогч: Урлаг

Тодруулбал, Монгол улсынхаа өрх айлын тоог нэгээр нэмэгдүүлж, гал голомтоо бадрааж буй залуу хосуудад ая, дуугаа өргөн баяр дээр баяр нэмсэн юм. Хүрэлээ хосууддаа аз жаргал, баяр баясалыг бэлэглэхийг зорьсон гэнэ шүү. Ийнхүү сайн үйлсийг бүтээсэн түүний уран бүтээлд нь амжилт хүсье.

Read More

Монголд төдийлөн дэлгэрээгүй байсан “Поп опера” урлагийг Монголчуудад таниулж мэргэжлийн түвшинд цаашлаад дэлхийн түвшинд хүргэхээр зорьж яваа залуус бол “Консонанс” хамтлагийн залуучууд.

Read More

“Үнсгэлжин” кинонд тоглосноор олны танил болсон залуу жүжигчин Лила Жеймс “Burberry” брэндийн нүүр царайгаар тодорч, ирэх оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тус брэнд өчигдөр өөрсдийн албан ёсны твиттер болон инстаграм хуудастаа жүжигчний тоглосон сурталчилгааг байршуулж, олны хүртээл болгосон байна.Харин жүжигчин бүсгүй твиттертээ “Үнэхээр гайхалтай. Би 17 настай байхдаа “Burberry” брэндийн гар цүнх худалдан авч билээ. Одоо хүртэл тэр цүнх минь бий. Миний хамгийн дуртай цүнх. Харин одоо дуртай цүнхнийхээ брэндтэй хамтран ажиллаж, сурталчилж байна. Энэ гайхалтай биш гэж үү” гэж жиргэсэн байна.

Read More

Монголын кино урлагийг азид төдийгүй олон улсад алдаршуулах ээлжит нэгэн бүтээлийг туурвих эрхэм зорилготойгоор ӨМӨЗО-ны найруулагч Ө.Батбагана манай улсад иржээ. Тэрээр Ордос хотын төв телевизийн найруулагчаар ажилладаг энэ эрхэм монголын уран бүтээлчидтэй хамтран монгол ээжийн тухай, нүүдэлчдийн аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг харуулсан бүтээл хийж, түүгээрээ олон улсын кино наадмуудад оролцох зорилго өвөрлөн ирээд хэдийнээ ажилдаа оржээ.

Read More

Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрvvлэг гарч байлаа. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ.

Read More

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг жинд Узбекстаны бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж харамсалтайгаар ялагдсан билээ. Харин түүний уг ялагдлын талаар Номинталст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн фэйсбүүктээ хуваалцжээ.

Read More