Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»“Аавтай минь бүжиглээч” /Өшүүллэг/
Жүжиг

“Аавтай минь бүжиглээч” /Өшүүллэг/

Урлаг Урлаг23/08/2016Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
thumb_size8415270362016-08-23-13-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрvvлэг гарч байлаа. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ.

Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хvмvvс хурдан хурдан алхах нь цаанаа жиндvv байгаа бололтой. Гав ганцаар vлдсэндээ тэрvv хөнгөн уйтгарт автан гараа зөрvvлэн цээжиндээ авч, бодол болон зогсоно. Би өнөөдөр арван зургаан настай. Өчигдөр би арван зургаан нас хvрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л өөр аль байдгаараа гараа гаргаж бялуу, салатнаас авхуулаад бvгдийг өөрөө хийж, өнөө цагийн хvvхдvvд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлаваа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай өөр утгаар хvлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой мэт боддог байж.

Ээж маань харин утсаар ярьсангvй. За даа хэд хоногийн дараа “ ярих гэсэн чинь зав гардаггvй” гэдэг ч юмуу ямар нэг юм хэлэх байх. Сvvлийн хэдэн жил нэг тиймэрхvv л байгаам. Өчигдөр оройхон хэдэн найзууд ирж баяр хvргээд, кино vзэхээр гарахад аав маань нэг л өөр хайрласан, харамлсан харцаар харж “миний охин болгоомжтой яваарай” гэсээр vлдсэнсэн. Сая яагаад ч юм аавыгаа өрөвдөх шиг санагдлаа. Өнөөдөр аав маань ажлынхаа газрын vдэшлэгт явж байгаа юм. Ганцаараа явж байгаадаа санаа нь зовоод байгаа бололтой эргэцээд л, ээрээд л байсан. Манайх гэдэг саяхан л элэг бvтэн , бусдын дайтай л айл байсансан. Ямар гээчийн санаа энэ хоёрт маань орж ирсийн бvv мэд намайг аравтай байхад ээж маань гадаадад явж, хэсэг хугацааны дараа аав бид хоёр араас нь очихоор болов. Гэтэл өнөө гайтай виз гэдэг нь гардаггvй ээ. Эхний vед ээж маань өдөр алгасахгvй шахам утсаар ярьж, гэр орноо цэвэр байлгах, аавыгаа харж хандах, өөрөө ч удалгvй ирэх тухай ярьдаг байсансан. Хаа нэг хvнээр хэдэн төгрөг,хувцас хунар, чихэрхэн явуулна. Мөнгийг нь мэдэхгvй аав авах, харин би гэж нэг хэсэгтээ л гоё чихэр хvлхэж, гоё хувцас өмссөн ганган охин таваргадаг байж дээ. Тэгэн тэгсээр хоног хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд зургаан жил өнгөрчээ. Ээжийн минь ярих ч цөөрсөөр сvvлдээ төрсөн өдрөөр л нэг ярьдаг болж билээ. Гэтэл энэ жил төрсөн өдрөөр ч ярьсангvй дээ. Хөөрхий аав минь өчигдөр “утсаа чөлөөтэй байлгаарай” гээд байсан бодвол бас л харж л байсан байхдаа. Аав ээж хоёр маань өндөр, нуруулаг, царайлаг, бас олон найз нөхөдтэй болоод тэрvv манайхаар их хvн орж гардаг, инээлдэж шуугилддаг сайхан айл байж. Нэг удаа яг л ийм орой аавын ажлын газрын шинэ жилийн vдэшлэг болж, аав ээж бид гурав явж билээ. Өвлийн өвгөн тэнд очсон хvvхдvvдэд бэлэг өгөөд л, томчууд тэнд бvжиглээд л… Тэгэхэд манай аав ээж хоёр ямар байсан гэж бодно. Ээж нэг тийм гvн цэнхэр палаажтай, цэнхэр туфльтэй, чихнийхээ дээхнэ цэнхэр жижигхэн цэцэг хатгачихсан.
Тэр хоёр бvжиг эргээд л, эргээд л . . . Би тэр хоёрыгоо хараад “энэ манай ээж аав хоёр“ гээд л хавийн хvмvvст хэлээд л . . . Бодвол гайхуулж байсан байхдаа. Тэгээд аав “одоо охиноо баярлуулнаа” гээд бид гурав гарч цаст гудамжаар хамтдаа хальтиран гулган тоглоод л . . . гоё байжээ. Бараг энэ мөч бидний хамтаа байсан хамгийн сvvлчийн мөч байх. Тэрнээс хойш аав маань зургаан жил тэр vдэшлэгэндээ яваагvй юм. Энэ жил би бvр эртнээс vглэж, хэлж байж, зарим нэг юман дээр “намайг ингэвэл та vдэшлэгтээ яв” гэж барьцалдуулж байж арайхийж явуулж байгаа маань энэ. Яагаад гэвэл саяхан сарын өмнө дөө би аавынхаа бичиг цаасыг янзалж байгаад ээжийн явуулсан мөнгийг миний нэр дээр хадгалсан хадгаламжийн дэвтэр, өөр бас нэг захиа олсон юм. Тэр нь ээжээс аавд гурван жилийн өмнө бичсэн захиа байлаа. Энэ захиа миний амьдралыг vзэх vзэл, аавыгаа vнэлэх vнэлэмжийг орвонгоор нь өөрчилсөн юм даа. Тэр захианд ээж маань хvний нутагт хэл уснаас авхуулаад элдэв бэрхшээлийн доор хэрхэн амьдарч байснаа, аавыг болон ялангуяа намайг хэрхэн санадаг байснаа, бид хоёрыг ирж чадахгvй боллоо гэхэд ямархан хэцvv байснаа хvртэл бичиж. Энэ хvртэл уншиж байхдаа би ээжийгээ өрөвдөж, ийм газар явуулж л байдаг хэмээн аавыгаа бас буруутгаж суулаа. Тэгээд цааш нь унштал хvний нутагт таних мэдэх хvнгvй ядарч явахад юухнаар ч гэсэн тусалсан, наашаа гэсэн хэн боловч сайн хvн мэт санагдаж, бас харилцан тусалчих санаатай сэтгэл итгэлээ онгойлгон ярилцсаар нэг л мэдэхэд тэр нутгийн нэг хvнтэй дасаж, сэтгэл алдарсан тухайгаа, хэдийгээр өөрийгөө олиггvй муухай юм хийж, энэ хорвоогийн хамгийн адгийн амьтан хэмээн мэдэрч байгаа хэдий ч өөрийгөө татаж авч чадахгvй байсаар тэр хvнтэйгээ дэр нэгтгэсэн тухайгаа нулимс дуслуулан байж бичсэн байлаа.

Бас аавтай минь анх учирсан хийгээд охинтой болсон нандин сайхан дурсамжуудаа дурдаад гэхдээ vvнийгээ хэзээ ч эргээж буй болгож чадахгvй болсныгоо аавд минь хэлсэн байсым. Захианыхаа төгсгөлд чамд хэлэхэд хичнээн хэцvv байгаа ч охиноо өөр дээрээ авч энэ сайхан газарт өсгөж хvмvvжvvлмээр байна. Чамайг охиныхоо ирээдvйг бодоод зөвшөөрнө гэдэгт найдаж байна гэжээ. Энэ хvртэл уншаад би аавыгаа ямар их өрөвдсөн гээ. Муу аав маань аль гурван жилийн өмнө энэ захидалыг авсан хэр нь надад ямар ч сэжим мэдэгдээгvй л юм даа. Зарим аавууд иймэрхvv юм болохоор амьдралынхаа хэмийг алдаад л, архидаад л, авгай хvvхэн болоод л, vр хvvхдээ айлгаж ичээдэг. Миний аав тэгээгvй юм. Харин ч улам бvр надад ойрхон байсаар байсныг одоо мэдэрч байна. Өчигдөр аав маань “миний охин одоо хvний зэрэгт хvрэх нь. Яаж ийж байгаад ээж дээрээ нэг очвол, ээж нь чамгvйгээр өнчин юм шиг л байгаа даа” гэж байсан. Бодвол “нээрээ л сайхан газар юм бол тэнд очвол охинд минь дээр” гэж боддог байх. Vгvй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгvй. Өд сөд нь ургаад, цаг нь болохоор ямар ч ангаахай vvрээ орхин нисдэгийн адил би нэг л өдөр нисэх л болно. Тvvнээс биш энэ нь арай илvv дээр, тэр нь арай илvv гоё тансаг гэж л таныгаа орхихгvй юм. Би ээжийгээ намайг энэ хорвоод хvн болгон төрvvлснийг нь бодоод буруутгаж чадахгvй нь. Буруутгалаа гээд бvх юм буцаад эвэндээ орох биш дээ. Гэхдээ ээж минь та охиндоо, ханьдаа буцаад ирж болох л байсан даа . . . Одоо би тэс өөр юм хvсч байна. Бvр асар ихээр хvсч байна. Хэн нэгэн танихгvй эгч, аавтай минь бvжиглээсэй гэж. Бvр эргэлдэнхэн, эргэлдэнхэн бvжиглээсэй. Усыг эргvvлэхээр цацардаг шиг, аавын минь сэтгэл доторхи гунигийг гадагшаа гартал нь эргэлдэж бvжиглээсэй. Би ингэж л хvсэж байна. Vнэхээр шvv . . .

. . . Ботгоо голсон ингэнд ботгыг нь авхуулах гэж хуурын аялгуунд хөөслөхөд, хөөрхий ингэ том том нулимс бөмбөрvvлэн байж ботгоо vнэрлэж байгаа тухай зурагтаар гарсаар байлаа . . .

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл “Миний Анир” шүлгийн ном гаргажээ

20/05/2025
Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.