Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
Зохиогч: Урлаг
Тэдний уур амархан гардаг тул хэрvvл маргаан галын дөл мэт асан дvрэлздэг ч хурдан унтарна. Хайртыгаа сайн ажиглаад уурлаж дуусан “дөл” нь бөхөнгvvт юу ч болоогvй мэт яриа өрнvvл.
Хэд хоногийн өмнө Нью-Йорк хотноо болсон нэгэн үдэшлэгийн зочидтой хамт ганцхан цагийн туршид гэрэл зургаа авахуулсныхаа төлөө телевизийн од Ким Кардашьян 700 мянган долларын орлого олсон. Түүний мөнгө олох хурд үнэхээр гайхмаар байгаа юм. Гэвч Кимд энэ тал дээр томоохон өрсөлдөгч нь Селена Гомес болж мэднэ. Дуучин бүсгүй хэдхэн минутын дотор халаасандаа хагас сая доллар хийж дөнгөдөг байна. Тэрбээр нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдгийн ачаар ийм амжилтад хүрчээ. Селена өөрийн хуудсан дээр зар сурталчилгааны постуудыг идэвхтэй тавьдаг юм.
Нүхжилт үүсэхэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлсүүд бол: нас, хүйс, арьсны төрөл ба ген.
Нас: хүний арьс хөгшрөх тусам уян хатан чанараа алдаж, өөрөө нөхөн төлжихөө больдог. Тэгээхээр элдэв бохир ба үхжсэн арьс солигдож чадахгүйгээр арьсны нүхийг сунгаан том нүхжилт, яваандаа нөсөө болон хувирдаг байна. Мөн эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг бодвол нүхжих боломж илүү өндөр, энэ нь тэдний тестостероны хэмжээтэй шууд холбоотой байдаг гэнэ. Бүсгүйчүүдийн сарын тэмдгийн үе, бусад гормоны хэлбэлзлийн үеээр арьсны тос ялгаруулах процесс доголдон мөн нүхжилт үүсдэг гэн
Давсыг зүрх, бөөрөнд муу гэдгийг сайн мэдэх байх. Гэхдээ давстай хоолонд дурласнаар бас биедээ “илүүдэл жин” тээж явдгаа мэдэх үү? Яагаад олон хоолны дэглэмд давсаа хасахыг санал болгодгийг мөн шорвог зүйлд дуртай бол яаж ч хичээгээд жингээ хүссэнээрээ хаяж чадахгүйн шалтгаанаа эндээс уншаарай.
Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин Б.Тэгшбаяр оролцож, илт даваа тэргүүлж, залуучуудын дэлхийн аварга боллоо. Доорх бичлэгээс та бүхэнд сүүлийн 7 тойрог буюу Б.Тэгшбаярын илт тасархай түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж байгааг үзэх боломжтой. Түүний энэхүү гайхалтай амжилтаар Монгол түмэн бахархаж байна. Б.Тэгшбаяртаа улам илүү их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой тохиож байна. Ю.Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт хошуунд (Одоогийн Увс аймгийн Давст суманд) төржээ. Ю.Цэдэнбал Монголын төр Засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан нь булавч бултайх цагийн өнгөн дээр бид амьдарч байна. Эх орны дайны жилүүд болон Монголын хамгийн үсрэнгүй хөгжлийн үе-их бүтээн байгуулалтын он жилүүд Ю.Цэдэнбал үйл ажиллагаатай салшгүй холбоотойг шаргал түүхийн хуудас улам бүр тодрон гэрчилсээр байх билээ. Ингээд Ю.Цэдэнбалын Академиас түүний 100 насны ойд зориулсан “Ю.Цэдэнбал-Монгол орон” шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлаж байна.
Гурван мянганы хагаст, хөх түрэгийн тэртээд, Алтайн хөх өвгөдийн дуу хуурыг Өмнөхийн хормойд өлгийдсөн эртний нүүдэлчдийн үл давтагдах нэн ховор олдворыг сэргээн судлаж дахин эгшиглүүлэх боломж олдлоо. Өрөөлийн дэмээр өрлөг нь болж өндийсэн Өмнөхийн агуйн эзэн Чүрээ баатрын нуман ятгыг “Алтай ятга” хэмээн нэрийддэг билээ.
