Загвар өмсөгч О.Ариунзул Монголын төдийгүй гадны загварын ертөнц тэр тусмаа Орост илүүтэй танигдсан нэгэн. Түүнийг өдгөө Дуучин Б.Амархүүгийн эхнэр гэдгээр нь хэн хүнгүй мэдэх болсон билээ.
Зохиогч: Урлаг
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд болно. Наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа бөгөөд наадмын хүрээнд монголчуудын их шүтээн Очирваань бурхны дүрийг залж, тахих, Хүрээ Цам харайх, нийслэлийн иргэд сүсэгтэн олонд зориулж 500 лам ном монгол уншлагт ном айлдах зэрэг шашин соёлын зан үйл болно.
Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн “Дэлхийн цирк Монголд”, “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам, “Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”, “Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Рок попынхон С.Жавхлангийн талаар ингэж хэлэв /Бичлэг/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 18. Сугар гараг. Тооно одтой, Хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.
2016 оны УИХ-ын сонгууль хүн бүрийн анхаарлын төвд байж гарсан үд дүн нь олон хүнийг цочролд оруулсан гэхэд болно. Тэр дундаа өдгөө 29 настай залуу УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь ард түмнийг ихэд гайхшруулсан. Улс төрд зөвхөн 40-өөс дээш насныхан ордог гэдэг ойлголтыг тэрээр эвдэж төр засагт залуу үеийхэн сэргэлт хийх хэрэгтэй болсоныг Д.Гантулга гишүүн харуулж яваа юм. Тэгвэл шинэхэн гишүүн маань “Хамгийн залуу гишүүн” гэх тодотголыг зүүгээд байгаа ч ажилдаа бол шинэдэхгүй гэдгээ эхнээсээ харуулж байна.
Саяхан дууссан Яг түн шиг шоуны хамгийн олон дэмжигчтэй оролцогчийн нэг Б.Маралжингоо өмнө нь нэлээн мяраалаг нэгэн байсныг хүн бүр мэдэх байх.
УИХ-ын гишүүн Г.Уянга гадаад төрхөө эрс өөрчлөн үсээ хусуулсан нь олныг алмайруулсан. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Намайг үсээ хусуулсан талаар яриа хөөрөө болсон сурагтай. Үс минь хэт их унаад байсан юм. Өнөөдөр 3 дахь нь. Хуйхны арьс хүртэл гуужиж эхэлжээ. Хуйхаа сайн арчилбал эрүүл сайхан үс ургадаг гэнэ. Шар тос, тараг, шар сүүгээр бигнүүр тавих сайн гэнэ шүү. Сайн муугийн талаар надаар туршилт хийгээрэй, би үр дүнг нь хуваалцнаа" гэжээ.
